Үйлс 16
16
Паул, Силас нартай Тимот нийлэв
1Тэр мөн Дерб болон Лустрт ирэв. Үзэгтүн, тэнд нэгэн итгэгч иудей эмэгтэйн хүү Тимот гэгч дагалдагч байсан бөгөөд эцэг нь грек аж. 2Лустр болон Икониумын ах дүүс ам сайтай байв. 3Паул түүнтэй хамт аялахыг хүслээ. Гэхдээ Тимотын эцэг нь грек гэдгийг нутгийн иудейчүүд андахгүй тул түүнийг хозлоод хамтдаа явжээ. 4Тэд хотуудаар дайрч өнгөрөхдөө элч нар болон ахлагчдын Иерусалимд гаргасан айлдварыг сахин баримтлахыг тэдэнд дамжуулав. 5Чуулганууд итгэлээр бэхжиж, өдөр бүр итгэгчдийн тоо нэмэгдсээр байв.
Македони эрийн тухай үзэгдэл
6Азид үг тунхаглахыг Ариун Сүнс хориглосон тул тэд Фруг болон Галатын нутгаар дайран өнгөрч, 7Мусиад ирээд Битун явахаар завдан байтал Есүсийн Сүнс зөвшөөрсөнгүй. 8Тэд Мусиаг өнгөрөөд#16:8 эсвэл дайрч аялаад Тройд ирэв. 9Шөнө нь Паулд нэгэн македони хүн үзэгдлээр гарч ирээд “Македонид ирж бидэнд туслаач” гэж гуйсан ажээ. 10Үзэгдэл үзмэгцээ тэрээр Бурхан тэдэнд сайнмэдээг тунхагла гэж дуудлаа гэж дүгнээд тэр даруй бид Македони явахаар болов.
Лудиа итгэсэн нь
11Тэгээд бид Тройгоос усан онгоцоор гарч Самотракт шууд ирээд, маргааш нь Неапольд хүрч, 12тэндээсээ Македонийн дүүргийн тэргүүлэх хот болох хараат хот Филиппойд очив.#16:12 ЗБ-т Македонийн эхний дүүргийн хот эсвэл Македони дахь тэр дүүргийн тэргүүлэх хот Бид тэр хотод хэд хоног байлаа. 13Амралтын өдөр бид хотын гулдан хаалганы гаднах гол дээр очив. Тэнд залбирлын газар байгаа болов уу гэж бид бодсон юм. Тэгээд сууцгааж, цугласан эмэгтэйчүүдтэй ярилцлаа. 14Туатейр хотоос ирсэн, нил ягаан бөс даавуу худалдаалдаг, Бурханд мөргөгч Лудиа гэгч нэгэн эмэгтэй тэднийг сонсож байлаа. Эзэн тэр эмэгтэйн зүрхийг нээснээр Паулын ярьж буй зүйлсийг анхааруулжээ. 15Тэрээр гэрийнхнийхээ хамт баптисм хүртсэний дараа
—Та нар намайг Эзэнд итгэмжит гэж үзэж байгаа бол манайд ирж байгаач гэж ятгаснаар биднийг дийлэв.
Паул Силас нар шоронд
16Биднийг залбирлын газар уруу явж байхад мэргэ төлгөчийн сүнстэй нэгэн шивэгчин тааралдлаа. Тэр шивэгчин мэргэ төлгөөр эзэндээ их ашиг авчирдаг ажээ. 17Тэрээр Паул биднийг дагаж
—Энэ хүмүүс бол Хамгийн Дээд Бурханы зарц нар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашхирч гарлаа. 18Тэр эмэгтэй олон өдрийн турш ингэсээр байв. Үүнд ихэд төвөгшөөсөн Паул эргэж, сүнсэнд
—Түүнээс гарахыг Есүс Христийн нэрээр би чамд тушааж байна гэхэд мөнөөх сүнс тэр дороо зайлжээ.
19Харин түүний эзэд орлого олох найдвар нь өнгөрснийг хараад, Паул, Силас нарыг барьж, гудамж зээл дээр, эрх баригчдын өмнө чирч авчран 20тэргүүн захирагчдад аваачиж
—Энэ иудей хүмүүс манай хотыг үймүүлж, 21ромчууд бидний хувьд хүлээн авч сахихад ёсонд нийцэхгүй ёс заншлыг тунхаглаж байна гэв. 22Хурсан олон ч тэдний эсрэг босжээ. Тэргүүн захирагчид тэдний хувцсыг хүү татаад, саваагаар жанчихыг тушаалаа. 23Ийнхүү зодож жанчаад, тэднийг шоронд хийж, сайтар манахыг хуягт тушаав. 24Тушаал авсан хуяг тэднийг дотоод гянданд хийж, хөлийг нь дөнгөлжээ.
25Шөнө дундын үед Паул, Силас хоёр залбирч, Бурханд магтуу дуулж байгааг хоригдлууд сонсоцгоож байлаа. 26Тэгтэл гэнэт шоронгийн суурийг доргиосон хүчтэй газар хөдлөлт болж, даруй бүх хаалганууд нээгдэн хүн бүрийн гав дөнгө нь мултарч унажээ. 27Хуяг нойрноосоо сэрээд, шоронгийн хаалганууд нээлттэй байхыг харангуутаа хоригдлуудыг оргожээ гэж бодоод өөрийгөө илдээр дүрж алахыг завдтал 28Паул чангаар
—Өөрийгөө бүү хорло. Бид бүгд энд байна гэж хашхирсанд 29тэр
—Бамбар авчир гээд, үсрэн орж ирэв. Тэгээд Паул, Силас хоёрын өмнө чичрэн сөхрөв. 30Тэр тэднийг гаргах зуураа
—Ноёд оо, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ? гэв. 31Тэд
—Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ. 32Тэд мөнөөх хүнд болон гэрт нь байсан бүгдэд Эзэний үгийг ярьжээ. 33Хуяг шөнийн цагаар тэднийг гарган шархыг нь угаагаад, тэр даруй өөрөө болон бүх гэрийнхэн нь баптисм хүртэв. 34Тийнхүү тэр тэднийг гэртээ авчран дайлж, гэр бүлээрээ Бурханд итгэсэндээ хөөрөн баярлаж байлаа.
35Өглөө болоход тэргүүн захирагчид цагдаа нарыг илгээн,
—Өнөө хүмүүсийг сулла гэж хэлүүлжээ. 36Хуяг энэ үгсийг Паулд дамжуулж
—Тэргүүн захирагч нар “Та нарыг сулла” гэж хэлүүллээ. Одоо гарч амар тайван яв даа гэхэд, 37харин Паул тэдэнд
—Ромын иргэд биднийг шүүхгүйгээр тэд олны өмнө жанчиж, шоронд хийсэн. Одоо болохоор биднийг нууцаар хөөж байна уу? Үгүй шүү! Тэд өөрсдөө ирж биднийг гаргаг гэв. 38Цагдаа нар тэргүүн захирагчдад энэ үгсийг илтгэхэд, Ромын иргэд гэдгийг нь сонсоод тэд айцгаав. 39Ийнхүү тэд ирцгээж, тэднийг тайвшруулаад гаргаж, хотоос гарч явахыг гуйв. 40Тэр хоёр шоронгоос гарч, Лудиагийнд ирээд, ах дүү нартайгаа уулзаж, урам зориг оруулаад, явлаа.
Voafantina amin'izao fotoana izao:
Үйлс 16: АБ2013
Asongadina
Hizara
Dika mitovy
Tianao hovoatahiry amin'ireo fitaovana ampiasainao rehetra ve ireo nasongadina? Hisoratra na Hiditra
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: