Үйлс 19
19
Паул Ефес хотод
1Аполыг Коринтод байх үед Паул дээд нутгуудаар явсаар Ефест ирээд хэсэг дагалдагчдыг олж уулзав. 2Тэгээд тэдэнд
—Та нар итгэхдээ Ариун Сүнсийг хүлээн авсан уу? гэхэд тэд түүнд
—Үгүй. Ариун Сүнс байдгийг бид ер сонсоогүй юм байна гэв. 3Тэр
—Тэгвэл та нар ямар баптисм хүртсэн юм бэ? гэхэд тэд
—Иоханы баптисмыг гэжээ. 4Паул
—“Миний араас ирж буй Нэгэн болох Есүст итгэгтүн” гэж хэлэн, Иохан гэмшлийн баптисм хүртээж байсан шүү дээ гэв.#Мт 3:11; Мк 1:4,7–8; Лк 3:4,16; Иох 1:26–27 5Үүнийг сонсоод тэд Эзэн Есүсийн нэрээр баптисм хүртэцгээв. 6Ийнхүү Паул тэдэн дээр гараа тавихад Ариун Сүнс тэдэн дээр ирж, тэд хэлээр ярьж, эш үзүүлжээ. 7Тэнд бүгд арван хоёр орчим хүн байв. 8Тэрээр синагогт орж, гурван сарын турш зоригтой ярин Бурханы хаанчлалын тухай сургамжлан ятгалаа. 9Харин зарим нь зөрүүдлэн эсэргүүцэж, цугласан олны өмнө энэхүү Замыг муучилж байв. Тэр тэднийг орхиж, дагалдагчдыг тусгаарлаад Туранны сургууль дээр өдөр бүр#19:9 ЗБ-т 11-ээс 16 цаг хүртэл гэж нэмсэн. сургамжлах болжээ. 10Ингэсээр Азид суурьшсан бүх иудей, грекүүд хоёр жил өнгөрөхөд Эзэний үгийг сонсоцгоожээ.
Скюгийн хөвгүүд
11Паулын гараар Бурхан ер бусын гайхамшгуудыг үйлдэж байлаа. 12Түүний алчуур, бүсийг нь хүртэл биеэс нь салган авч яваад өвчтөнд хүргэхэд өвчин нь эдгэж, муу ёрын сүнснүүд зайлж байв. 13Гэвч мөн шившлэг хийдэг тэнүүлчин иудейчүүдийн зарим нь муу ёрын сүнстэй хүмүүст
—Паулын тунхагладаг Есүсээр та нарыг би хөөж байна гэж Эзэн Есүсийн нэрийг ашиглахыг завджээ. 14Иудей ахлах тахилч Скюгийн долоон хөвгүүн үүнийг үйлдэж байв. 15Муу ёрын сүнс тэдэнд
—Би Есүсийг танина. Паулыг ч мэднэ. Харин та нар хэн юм бэ? гэв. 16Тэгээд муу ёрын сүнстэй мөнөөх хүн тэдэн уруу ухасхийн дайрч мөнөөх хэдийг хүч түрэмгийлж, дийлэв. Нөгөө хэд ч гэмтэж шархдан тэр байрнаас нүцгэн шалдан гараад зугтжээ. 17Энэ явдал Ефест амьдардаг бүх иудей, грекүүдэд дуулдахад тэд бүгд айдаст автлаа. Эзэн Есүсийн нэр алдаршиж байлаа. 18Итгэгсдийн олонх нь ирж, үйлдэлээ улайж илчлэв. 19Ид шид үйлддэг байсан хүмүүсээс ихэнх нь номуудаа авчран овоолж, олны өмнө шатаажээ. Тэдгээр номын үнийг тэд тооцоолоход тавин мянган мөнгөн зоос#19:19 мөнгөн зоос: хөдөөгийн ажилчны нэг өдрийн хөлс. болжээ. 20Ийн Эзэний үг үлэмж хүчтэйгээр тархан бэхэжсээр байлаа.
Ефес хот дахь үймээн
21Энэ бүхэн дууссаны дараа Паул Македони, Ахайг дайрч Иерусалим явъя гэж сүнсээр шийдэн,#19:21 эсвэл Паул шийдэн «Тэнд хэсэг байгаад би Ромд очих ёстой» гэв. 22Тэр өөрт нь тусалж байсан Тимот, Ераст хоёрыг Македони уруу илгээж, өөрөө Азид түр саатав. 23Энэ үед Замаас болж багагүй үймээн гарлаа. 24Мөнгөний дархан Деметр гэгч хүн Артемисийн мөнгөн сүмийг урлаж урчуудад багагүй орлого авчирдаг байв. 25Деметр дархчуудыг цуглуулаад, тэдэнд
—Хүмүүс ээ, бидний сайн сайхан байдал энэ ажлаас хамаардгийг та нар мэднэ. 26Энэ Паул гэгч, гараар хийгдсэн нь бурхад биш гэж Ефес төдийгүй бараг бүх Азид ухуулж, олныг эргүүлснийг та нар харж, сонсож байгаа. 27Үүнд бидний дарх муу нэртэй болох аюул байгаа төдийгүй бас их охинтэнгэр Артемисийн сүм юман чинээ тоогдолгүй, Ази болон дэлхийд шүтэгддэг бүгдийн сүр жавхлан буурах аюул байна гэжээ.
28Үүнийг сонсоод тэд хилэгнэн уурлаж
—Ефесийн Артемис бол агуу гээд л хашхирч гарав. 29Хот үймээн самуунд автаж, Паултай ханьсан Македониос ирсэн Гаи, Аристарх нарыг хүмүүсийг санаа нийлэн чирсээр бөөнөөрөө үзвэрийн танхимд дайран орж ирэв. 30Паул цугларагсдын дунд орохыг хүссэн хэдий ч дагалдагчид түүнийг явуулсангүй. 31Мөн Паулын анд болох Азийн хэсэг захирагчид хүн илгээн түүнийг үзвэрийн танхимд очихгүй байхыг ятгажээ. 32Цугларсан олон будилж самуурсан байсан тул нэг хэсэг нь нэг зүйл хашхирч байхад нөгөө хэсэг нь ондоо зүйл хашхирч байлаа. Тэдний олонх нь юуны төлөө цугласнаа ч мэдэхгүй байлаа. 33Тэгтэл иудейчүүд Александрыг олны өмнө урагш гаргахад хүмүүст чимээгээ намдахыг Александр гараараа дохиод олон түмний өмнө өөрсдийгөө өмгөөлөхийг хүсжээ. 34Гэтэл хүмүүс түүнийг иудей гэдгийг таниад, бүгд нэгэн дуугаар
—Ефесийн Артемис бол агуу хэмээн бараг хоёр цагийн турш хашхиралдав. 35Хотын захирагч хурсан олныг тайвшруулаад
—Ефесчүүд ээ, тэнгэрээс унасан дүр, агуу Артемисийн сүмийн сахиул нь Ефес хот мөн гэдгийг мэдэхгүй хэн байгаа юм бэ? 36Иймээс энэ нь нэгэнт маргашгүй тул та нар гоомой юм үйлдэлгүй, тайван байх хэрэгтэй. 37Та нарын авчирсан энэ хүмүүс сүмийг ч цөлмөөгүй, охинтэнгэрийг маань ч доромжлоогүй юм байна. 38Тиймээс хэрэв Деметр болон урчууд нь хэн нэгний эсрэг гомдолтой байгаа бол шүүх хуралдаж болно. Мөн нутгийн захирагч ч байна. Тэд гомдолоо авч ирцгээг. 39Хэрэв үүнээс өөр асуудал та нарт байгаа бол түүнийг чинь хуулийн дагуу хурлаар шийдвэрлэнэ. 40Өнөөдрийн явдалтай холбоотой үймээн самуун дэгдээснийхээ төлөө бид буруутгагдах аюулд ороод байна. Учир нь үүнд үнэхээр шалтгаан байхгүй бөгөөд энэхүү эмх замбараагүй цуглааныг бид тайлбарлаж чадахгүй нь гэжээ. 41Ингэж хэлээд тэр цуглааныг тараасан аж.
Voafantina amin'izao fotoana izao:
Үйлс 19: АБ2013
Asongadina
Hizara
Dika mitovy
Tianao hovoatahiry amin'ireo fitaovana ampiasainao rehetra ve ireo nasongadina? Hisoratra na Hiditra
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: