Үйлс 5
5
Ананиа Сапфир хоёр
1Гэтэл Ананиа гэгч эр, эхнэр Сапфиртайгаа хамт хөрөнгөө зарж, 2өртгөөс нь өөртөө үлдээж, үлдсэнийг нь элч нарын хөлд тавьжээ. Энэ тухай эхнэр нь бүрэн мэдэж байв. 3Харин Петр
—Ананиа аа, зүрх чинь яагаад Сатанд автаж, чи газрынхаа өртгөөс нуун, Ариун Сүнсэнд худал хэлэв? 4Худалдахаас өмнө тэр газар чинийх байсан биш үү? Зарагдсанаас хойш өртөг нь ч чиний л мэдэлд байгаагүй гэж үү? Яаж ийм үйлийг зүрхэндээ сэдэв ээ? Чи хүнд биш харин Бурханд худал хэллээ гэв. 5Үүнийг сонсмогцоо Ананиа газар унаж амьсгал хураажээ. Үүнийг сонссон бүхний дээр үлэмжийн айдас хурав. 6Залуус босон түүнийг ороогоод гаргаж оршууллаа.
7Юу болсныг мэдээгүй эхнэр нь гурван цаг өнгөрсний дараа хүрч ирэв. 8Петр түүнд
—Та нар газраа ийм үнээр зарсан уу? Надад хэлээч гэхэд тэр эмэгтэй
—Тийм ээ, ийм үнээр гэв. 9Петр түүнд
—Та хоёр юунд Эзэний Сүнсийг сорихоор санаа нийлэв? Харагтун, нөхрийг чинь оршуулагсдын хөл хаалганы дэргэд байна. Тэд чамайг ч бас гаргана гэхэд 10эмэгтэй тэр даруй түүний хөлд унаж амьсгал хураав. Залуус орж ирээд, түүний үхсэнийг үзэв. Тэгээд түүнийг авч гараад нөхрийнх нь дэргэд хөдөөлүүлжээ. 11Чуулган даяар, энэ бүхнийг сонссон бүгд дээр үлэмжийн айдас ноёлов.
Элч нар олныг эдгээв
12Элч нарын гараар ард олны дунд олон тэмдэг болон гайхамшиг үйлдэгдэж байв. Тэд Соломоны гэгдэх танхимд бүгд санаа нэгтэй байлаа. 13Гадна үлдэгсдээс хэн ч тэдэнтэй нийлж зүрхэлдэггүй байсан боловч тэднийг ард олон өндөр үнэлдэг байв. 14Эзэнд улам олон хүн итгэж, эрэгтэй, эмэгтэйчүүд олноороо тогтмол нэмэгдэж байлаа. 15Тэр ч байтугай ард олон Петрийг ирэхэд ядаж түүний сүүдэр нь тэдний хэн нэгэн дээр тусаасай гэж өвчтэй хүмүүсийг гудамжинд авчран, дамнуурга болон дэвсгэр дээр тавьдаг байлаа. 16Мөн Иерусалим орчмын хотуудаас олноороо өвчтөн, бузар сүнсэнд баригдагсдыг авчирч байв. Тэд бүгд эдгэж байлаа.
Элч нар хавчигдсан нь
17Гэтэл атаархалд автсан тэргүүн тахилч, түүнтэй хамсагчид тухайлбал садукайн бүлэглэлийнхэн хамтдаа эсэргүүцэн босож, 18тэднийг барьж аваад нийтийн шоронд хорив. 19Гэтэл шөнөөр Эзэний тэнгэрэлч шоронгийн хаалгуудыг онгойлгоод, тэднийг гарган хэлсэн нь
— 20Яв, сүм дотор зогсон ард олонд энэхүү амийн бүх үгийг яригтун гэв. 21Үүнийг сонссон тэд үүрээр сүмд орж сургаал зааж эхлэв.
Тэргүүн тахилч хамт байгсадтайгаа ирж, Зөвлөл болон Израилийн бүх ахмадыг цуглуулж, нөгөөдүүлийг авчруулахаар шорон уруу хүмүүс илгээжээ. 22Гэвч очсон цэргүүд тэднийг шоронгоос олоогүй тул эргэн ирж, энэ тухайгаа мэдэгдэв. 23Тэд
—Шорон бат бөх цоожтой, харуулууд нь хаалганы дэргэд байхыг бид харав. Харин бид онгойлгоход дотор нь хэн ч байсангүй гэв. 24Сүмийн харуулын дарга болон ахлах тахилч нар үүнийг сонсоод ихэд алмайран үүнээс үүдэн юу болж болох бол гэцгээв. 25Харин нэг нь ирж тэдэнд
—Хараач. Та нарын шоронд хийсэн хүмүүс сүм дотор зогсоод ард олонд сургаал зааж байна гэв. 26Тэднийг хүчлэхгүйгээр авчрахаар харуулын дарга бараа бологсдынхоо хамт тийш явжээ. (Чулуу шидэж мэдэх ард олноос тэд айж байлаа)
27Ийнхүү нөгөө хэдийг авчирч, Зөвлөлийн өмнө зогсоогоод тэргүүн тахилч тэднээс ийн асуув.
— 28Энэ нэрээр сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл хараач, та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв.#Мт 27:25 29Харин Петр болон элч нар тэдэнд
—Бид хүнээс илүүтэйгээр Бурханд дуулгавартай байх ёстой. 30Та нар Есүсийг модонд өлгөж алсан ч Түүнийг өвөг дээдсийн маань Бурхан амилуулсан билээ. 31Израильд гэмшил ба нүглийн уучлал соёрхохын тулд Бурхан Түүнийг Эхлүүлэгч хийгээд Аврагч болгон баруун гартаа өргөмжилсөн. 32Эдгээрийн гэрч нь бид төдийгүй, Түүнд дуулгавартай байгсдад Бурханы өгсөн Ариун Сүнс юм гэхэд нь 33үүнийг сонсон тэд уурсан хилэгнэж, тэднийг алахыг завджээ. 34Харин олонд хүндтэй, хуулийн багш Гамалиел гэгч фарисай хүн Зөвлөлийн дотор босоод, тэднийг түр гаргахыг тушаав. 35Тэгээд Зөвлөлийнхөнд хандаж
—Израиль эрчүүд ээ, энэ хүмүүст аливааг үйлдэхдээ болгоомжтой хандацгаа. 36Саявтар Тюд гэгч этгээд гарч ирээд, өөрийгөө хэн нэгнээр өргөмжлөхөд түүнтэй дөрвөн зуу орчим эрс нэгдсэн. Харин түүнийг алагдахад дагалдагсад нь бүгд тарж, алга болцгоосон. 37Тэр хүний дараа хүн амын тооллогын үеэр Галилын Иуда гэгч гарч ирж, хүмүүсийг өөрийнхөө араас дагуулав. Тэр ч бас үхсэн. Дагалдагсад нь бүгд тарсан билээ. 38Одоо би та нарт хэлэхэд, энэ хүмүүсээс хол байцгаа, тэднийг орхи. Учир нь энэхүү зорилго, үйлс хүнээс эхтэй бол нурж унах болно. 39Хэрэв Бурханаас байгаа бол та нар тэднийг дийлж чадахгүй төдийгүй харин ч та нар Бурханы эсрэг тэмцэгчид болох бус уу гэхэд 40тэд зөвлөгөөг нь авчээ. Тэд элч нарыг дуудаж авчран, ташуурдаад Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллав. 41Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж тооцогддогт баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа. 42Тэгээд өдөр бүр сүм дотор бас айлаас айлд зааж, Есүс бол Христ гэдгийг тунхаглахаа эс зогсоов.
Voafantina amin'izao fotoana izao:
Үйлс 5: АБ2013
Asongadina
Hizara
Dika mitovy
Tianao hovoatahiry amin'ireo fitaovana ampiasainao rehetra ve ireo nasongadina? Hisoratra na Hiditra
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: