Иохан 16
16
1Та нарыг бүдрүүлэхгүйн тулд үүнийг Би та нарт хэллээ. 2Тэд та нарыг синагогоос хөөнө. Харин та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна. 3Тэд Эцэгийг болон Намайг мэдээгүй учраас үүнийг хийх болно. 4Цаг нь ирэхэд та нарт тэдний тухай ярьсныг сануулахын тулд Би эдгээрийг хэлсэн юм. Би та нартай хамт байсан учир үүнийг та нарт эхлээд хэлээгүй.
Ариун Сүнсний үйлс
5Харин одоо Би Намайг Илгээгч өөд явж байна. Гэтэл та нарын нэг нь ч Надаас “Та хаашаа явж байна?” гэж асуухгүй байна. 6Харин Би ийм юм та нарт хэлсэн учраас зүрх чинь уй гашуугаар дүүрэв. 7Гэхдээ Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт дээр. Би явахгүй бол Туслагч та нар дээр ирэхгүй. Харин Би явбал Түүнийг та нар дээр илгээнэ. 8Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ. 9Нүглийн тухайд гэвэл тэд Надад үл итгэнэ. 10Зөвт байдлын тухайд бол Би Эцэгтээ очно, Та нар Намайг дахиж эс харна. 11Шүүлтийн тухайд бол энэ ертөнцийн захирагч шүүгдсэн. 12Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо түүнийг дааж эс чадна. 13Харин үнэний Сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдана. Тэр Өөрөөсөө биш харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ. 14Тэр Минийхийг авч та нарт мэдүүлэх учир Намайг алдаршуулна. 15Эцэгт буй бүхэн Минийх. Тиймээс “Тэр Минийхийг авч та нарт мэдүүлнэ” гэж Би хэлсэн билээ.
Уй гашуугаас баяр хөөр
16Мөдхөн та нар Намайг харахаа болино. Төдхөн та нар Намайг дахин харах болно гэж айлдлаа. 17Тэгтэл шавь нарын зарим нь бие биендээ
—“Мөдхөн та нар Намайг харахаа болино. Төдхөн та нар Намайг дахин харах болно”, “Учир нь Би Эцэгтээ очно” гэж Тэр бидэнд юу хэлнэ вэ? гэж ярив. 18Тэгээд тэд
—“Мөдхөн” гэсэн нь юу юм бол? Юу яриад байгааг нь мэдэх юм алга гэлээ. 19Тэд юм асуухыг хүсээд байгааг Есүс мэдээд
—“Мөдхөн та нар Намайг харахаа болино. Төдхөн та нар Намайг дахин харах болно” гэсний талаар та нар өөр хоорондоо хэлцээд байна уу? 20Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар гунигтай болно. Гэвч гуниг чинь баяр хөөрөөр солигдох болно. 21Эмэгтэй хүн төрөхдөө цаг нь ирсний учир зовуурладаг. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд хүмүүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй. 22Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нарыг дахин харна. Зүрх чинь баярлана, баяр баясгаланг чинь хэн ч та нараас булаахгүй. 23Тэр өдөр та нар Надаас юу ч асуухгүй. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар Эцэгээс нэрээр минь юу ч гуйсан Тэр та нарт өгнө.#16:23 ЗБ-т Тэр нэрээр минь та нарт өгөх болно. 24Одоо болтол та нар нэрээр минь юу ч гуйгаагүй. Гуйгтун, баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авна.
Шавь нарын амар амгалан
25Энэ бүхнийг Би та нарт зүйрлэлээр ярьсан. Гэвч дахин зүйрлэлээр ярихаа болих цаг ирж байна. Харин Эцэгийн тухай та нарт шууд хэлнэ. 26Тэр өдөр та нар нэрээр минь гуйх болно. Би та нарын өмнөөс Эцэгээс гуйна гэж байгаа юм биш. 27Та нар Намайг хайрласан бөгөөд Бурханаас ирсэн гэдэгт итгэсэн тул Эцэг Өөрөө та нарыг хайрладаг. 28Би Эцэгээс гарч, ертөнцөд ирсэн. Би ертөнцийг дахин орхиж, Эцэг өөдөө явна гэж айлдлаа. 29Шавь нар нь
—Одоо Та зүйрлэл ашиглалгүй шууд ярьж байна. 30Та бүх юмыг мэдэж, хэн ч Таныг шалгаах шаардлагагүй гэдгийг бид одоо мэдлээ. Үүгээр бид Таныг Бурханаас ирсэн гэдэгт итгэж байна гэв. 31Есүс тэдэнд
—Та нар одоо итгэж байна уу? 32Үзэгтүн, та нарын хүн бүр өөрийн гэр уруугаа тарж бутран, Намайг ганцааранг минь орхих цаг ирж байна. Энэ цаг хэдийнээ иржээ. Гэсэн хэдий ч Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг. 33Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.
Voafantina amin'izao fotoana izao:
Иохан 16: АБ2013
Asongadina
Hizara
Dika mitovy
Tianao hovoatahiry amin'ireo fitaovana ampiasainao rehetra ve ireo nasongadina? Hisoratra na Hiditra
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: