Иохан 19
19
1Тэгээд Пилат, Есүсийг аваачиж ташуурдуулав. 2Цэргүүд сундуугаар титэм сүлжээд тэргүүн дээр нь тавьж, нил ягаан нөмрөг нөмөргөв. 3Тэд Түүн дээр ирж
—Иудейчүүдийн Хаанд мэндчилье гээд хацрыг нь алгадаж байв. 4Пилат дахин гарч ирээд хүмүүст
—Харагтун, би Түүнээс ямар ч гэм буруу олоогүйг та нарт мэдүүлэхийн тулд Түүнийг нааш нь авчирлаа гэв. 5Есүс сундуун титэм, нил ягаан нөмрөгтэй гарч ирэв. Пилат тэдэнд
—Энэ Хүнийг харагтун гэлээ. 6Тэгтэл ахлах тахилч нар, харуулууд Түүнийг хараад
—Түүнийг цовдол, цовдол гэж хашхиралдлаа. Пилат тэдэнд
—Өөрсдөө Түүнийг ав, тэгээд цовдол. Би л Түүнээс ямар ч буруу олсонгүй гэв. 7Иудейчүүд түүнд
—Бидэнд хууль бий. Уг хуулийн дагуу бол Тэр үхэх ёстой. Учир нь Тэр Өөрийгөө Бурханы Хүү болгосон гэж хариулав. 8Пилат үүнийг сонсоод улам их айж, 9дахин ордондоо орж Есүсээс
—Та хаанаас ирсэн юм бэ? гэж асуусанд Есүс түүнд хариу эс өгөв. 10Тиймд Пилат Түүнд
—Та надад хэлэхгүй юм уу? Таныг суллах ба загалмайд цовдлох эрх мэдэл надад байгааг Та мэдэхгүй байна гэж үү? гэлээ. 11Есүс
—Танд дээрээс өгөгдөөгүй л бол Надаас дээгүүр ямар ч эрх мэдэл танд баймааргүйсэн. Тиймээс Намайг танд тушаасан хүн нь илүү нүгэлтэй юм гэж хариулав. 12Үүний улмаас Пилат Түүнийг суллахыг оролджээ. Харин иудейчүүд
—Та энэ Хүнийг суллавал Цезарийн анд нөхөр биш. Өөрийгөө хаан хэмээгч хүн бүхэн Цезарийн дайсан мөн гэж хашхиралдаж байв. 13Тэр үгсийг Пилат сонсоод Есүсийг гаргаж, Шигтгэмэл чулуун индэр буюу еврейгээр Габбата гэдэг газарт шүүх суудалд суув. 14Алгасал баярын бэлтгэл өдөр байлаа. Зургадугаар цагийн орчим Пилат иудейчүүдэд
—Харагтун, танай Хаан! гэв. 15Тэгтэл тэд
—Тонилго, тонилго. Түүнийг цовдол хэмээн хашхиралдсанд Пилат тэдэнд
—Танай Хааныг би цовдлох уу? гэхэд ахлах тахилч нар
—Цезариас өөр хаан бидэнд байхгүй гэв. 16Ингээд Пилат тэдэнд Түүнийг цовдлуулахаар өгчээ. Тэд Есүсийг аваад явлаа.
Есүсийг цовдолсон нь
(Мт 27:32–56; Мк 15:21–41; Лк 23:26–49)
17Есүс загалмайгаа үүрсээр еврейгээр Голгота буюу Гавалын газар хэмээх газар уруу явав. 18Тэнд тэд Түүнийг өөр хоёр хүний хамт, Есүсийг дунд нь, нөгөөдүүлийг хоёр талд нь цовдолжээ. 19Пилат мөн пайзан дээр «Назарын Есүс, Иудейчүүдийн Хаан» гэж бичээд, загалмай дээр тавиулав. 20Есүсийг цовдолсон газар хотоос холгүй байсан бөгөөд пайзан дээр еврей, латин, грекээр бичсэн тул олон иудей үүнийг уншжээ. 21Иудейчүүдийн ахлах тахилч нар Пилатад
—“Иудейчүүдийн Хаан” гэж биш, харин Түүний “Би бол Иудейчүүдийн Хаан” гэснийг бич гэв. 22Пилат
—Бичсэнээ би бичсэн юм гэлээ. 23Цэргүүд Есүсийг цовдлоод, гадуур хувцсыг нь авч, цэрэг бүрд нэг хувиар дөрвөн хэсэг хуваажээ. Дотуур хувцсыг нь ч бас авчээ. Энэ нь ямар ч оёдолгүй дээрээс нь битүү нэхсэн, дотуур хувцас бас байлаа. 24Тэд хоорондоо
—Үүнийг урахгүй. Харин хэнийх болохыг нь шодоцгооё гэв. Энэ нь «Тэд гадуур хувцсыг минь дундаа хувааж, хувцасны минь төлөө шодсон» [гэсэн] Бичвэр биелэгдэхийн тулд ажээ.#Дуу 22:18 25Тиймээс цэргүүд үүнийг үйлджээ. Харин Есүсийн загалмайн дэргэд Есүсийн эх, мөн эхийнх нь эгч болон Клопын эхнэр Мариа бас Магдалын Мариа нар зогсож байсан юм. 26Есүс эхийгээ болон хайртай байсан шавиа ойр зогсохыг хараад, эхдээ
—Эмэгтэй, хараач, хүү чинь гэв. 27Дараа нь шавьдаа
—Хараач, эх чинь гэж айлдав. Тэр цагаас шавь нь эхийг нь гэртээ аваачив. 28Үүний дараа Есүс бүх юм эдүгээ гүйцэлдсэнийг мэдээд Бичвэр биелэгдэхийн тулд#Дуу 69:21, 22:15
—Би цангаж байна гэлээ. 29Дүүрэн цагаан цуутай сав тэнд байжээ. Тэд цуу шингээсэн далайн хөвөнг балууны#19:29 Бадраш овгийн ургамал, хиссоп. мөчирт торгоож Есүсийн аманд хүргэв. 30Есүс цууг амсаж,
—Гүйцэлдлээ! гээд, тэргүүнээ гудайлган сүнсээ өргөжээ.
Есүсийг жадалсан нь
31Тэр өдөр нь бэлтгэлийн өдөр байсан бөгөөд Амралтын өдөр цогцсуудыг загалмай дээр байлгахгүйн (бас тэр Амралтын өдөр нь онцгой өдөр байсан) тул иудейчүүд, тэдний хөлийг хугалж, тэднийг зайлуулахыг Пилатаас гуйжээ. 32Цэргүүд ирж, Есүстэй хамт цовдлогдсон эхний болон нөгөөгийнх нь хөлийг хугалав. 33Харин тэд Есүс дээр ирж хэдийнээ үхсэн байхыг нь үзээд, хөлийг нь хугалсангүй. 34Цэргүүдийн нэг нь Түүний хажууг нь жадлахад цус, ус гоожлоо. 35Харсан нь үүнийг гэрчлэв. Түүний гэрчлэл үнэн бөгөөд та нарыг ч мөн итгүүлэхийн тулд#19:35 ЗБ-т итгэсээр байхын тулд үнэн ярьдаг гэдгээ тэр мэднэ. 36Бичвэрт “Түүний нэг ч яс хугарахгүй”#Гэт 12:46; Тоо 9:12; Дуу 34:20 гэсэн нь биелэгдэхийн тулд эдгээр нь болжээ. 37“Тэд жадалсан Нэгнээ харах болно” гэж мөн өөр Бичвэрт гардаг.#Зех 12:10; Илч 1:7
Есүсийг оршуулсан нь
(Мт 27:57–61; Мк 15:42–47; Лк 23:50–56)
38Үүний дараа Есүсийн цогцсыг авахыг Ариматын Иосеф, Пилатаас гуйсанд Пилат зөвшөөрчээ. Иосеф иудейчүүдээс эмээсэндээ нууцаар Есүсийн шавь байсан юм. Тэгээд тэр очиж, Есүсийн цогцсыг авчээ. 39Урьд нь шөнөөр Есүс дээр ирж байсан Никодем мирр, зуун настын зуун литра хольц авч ирэв.#Иох 3:1–2 40Тэд Есүсийн цогцсыг авч, иудейчүүдийн оршуулгын заншил ёсоор анхилуун үнэртэнтэй маалинган даавуунд ороов. 41Түүнийг цовдолсон газарт цэцэрлэг байсан бөгөөд тэнд хэнийг ч ер тавьж байгаагүй шинэ хадан булш байлаа. 42Тэгэхэд иудейчүүдийн бэлтгэлийн өдөр байсан бөгөөд тэр хадан булш ойрхон байсан тул тэд Есүсийг тэнд тавьжээ.
Voafantina amin'izao fotoana izao:
Иохан 19: АБ2013
Asongadina
Hizara
Dika mitovy
Tianao hovoatahiry amin'ireo fitaovana ampiasainao rehetra ve ireo nasongadina? Hisoratra na Hiditra
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.