Kisary famantarana ny YouVersion
Kisary fikarohana

Иохан 6

6
Таван мянган эрийг хооллов
(Мт 14:13–21; Мк 6:30–44; Лк 9:10–17)
1Үүний дараа Есүс Галилын буюу Тиберийн нуурын нөгөө тал уруу явав. 2Үй олноороо Түүнийг дагаж байлаа. Учир нь тэд өвчтөнүүдэд үйлдсэн тэмдгийг нь харсан ажээ. 3Есүс уулан дээр гарч, тэнд шавь нарынхаа хамт суув. 4Алгасал буюу иудейчүүдийн баяр ойртсон байлаа. 5Өөр дээр нь үй олон ирж буйг Есүс нүдээ өргөж хараад, Филипт
—Тэдний идэх талхыг бид хаанаас худалдаж авах вэ? гэлээ. 6Есүс Филипийг сорихын тулд тийн асуужээ. Есүс юу хийхээ Өөрөө мэдэж байлаа. 7Филип Түүнд
—Хүн бүр жаахан авлаа ч гэсэн хоёр зуун денарын#6:7 денар: Хөдөөгийн ажилчны нэг өдрийн хөлс. (Мт 20:2 үз.) талх тэдэнд хүрэлцэхгүй шүү дээ гэв. 8Шавь нарын нэгэн болох Симон Петрийн дүү Андрей, Есүст
9Энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна. Гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд 10Есүс
—Хүмүүсийг суулга гэв. Тэр газар зүлэг ихтэй байв. Ийнхүү таван мянга орчим эрчүүд сууцгаалаа. 11Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. 12Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа
—Юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. 13Хүмүүсийг хооллосон таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ. 14Хүмүүс Есүсийн үйлдсэн тэмдгийг үзээд
—Ертөнцөд ирэх ёстой өнөөх эш үзүүлэгч#6:14 өнөөх эш үзүүлэгч: 1:21 тайлбар үз. үнэхээр энэ мөн гэж ярилцах болжээ. 15Тэд ирж, Өөрийг нь хүчлэн хаан болгох гэж байгааг Есүс мэдээд, зайлж, ганцаараа дахин уул өөд явлаа.
Усан дээгүүр алхав
(Мт 14:22–33; Мк 6:45–52)
16Орой болоход шавь нар нь нуурын зүг бууж, 17завинд суугаад нуурыг гатлан Капернаумыг зүглэв. Хэдийнээ харанхуй болсон ч Есүс тэдэн дээр ирээгүй л байлаа. 18Хүчтэй салхинд нуур давалгаалж эхлэв. 19Шавь нар нь хорин таваас гучин стадиа орчим газар сэлүүрдээд байтал Есүс нууран дээгүүр алхан завинд нь дөхөхийг хараад тэд айцгаалаа. 20Харин Есүс тэдэнд
—Би байна. Бүү ай! гэж айлдав. 21Тэд Есүсийг завиндаа оруулахыг хүслээ. Тэр даруй завь нь очих газартаа хүрсэн байв.
Тэнгэрээс ирсэн талх
22Нуурын нөгөө эрэг дээр зогсож байсан хурсан олон дараа өдөр нь энд ганцаас өөр завь байгаагүйг харжээ. Тэд мөн Есүсийг шавь нарынхаа хамт завинд суугаагүйг, харин шавь нар нь явсныг харав. 23Эзэн талархал өргөсний дараа хүмүүс талх идэж байсан тэр газрын ойролцоо өөр завинууд Тиберээс ирлээ. 24Тэгээд Есүс ч, шавь нар нь ч тэнд байхгүйг хараад, хурсан олон өөрсдөө завинуудад сууж, Есүсийг хайн Капернаумд ирэв. 25Тэд Түүнийг нуурын нөгөө талд олоод, Түүнд
—Рабби, Та хэзээ энд ирсэн бэ? гэв. 26Есүс тэдэнд
—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар тэмдгүүдийг үзсэндээ Намайг хайгаагүй, харин талх идэж цадсан учраас хайж байна. 27Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүнийг Эцэг Бурхан тамгалсан юм гэлээ. 28Тэгтэл тэд Түүнд
—Бид Бурханы ажлыг гүйцэтгэхийн тулд юу хийх вэ? гэсэнд 29Есүс тэдэнд
—Та нар Түүний илгээсэн Нэгэнд итгэх нь Бурханы ажил мөн гэж хариулав. 30Тэд Түүнд
—Тийм бол бид хараад Танд итгэх ямар тэмдгийг Та үйлдэх гэж байна? Та юу гүйцэлдүүлэх гэж байна? 31“Тэр тэдэнд тэнгэрийн талх өгөв” гэж бичигдсэнчлэн өвөг дээдэс маань цөлд манна идсэн гэцгээхэд#Гэт 16:4,15; Дуу 78:24 32Есүс тэдэнд
—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэрээс буух талхыг та нарт Мосе өгөөгүй,#6:32 эсвэл өгсөн хүн нь Мосе бус харин тэнгэрийн жинхэнэ талхыг өгөгч нь Миний Эцэг мөн. 33Учир нь тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юм гэлээ. 34Тэгтэл тэд
—Эзэн, энэ талхаа бидэнд үргэлж өгч байгаач гэв. 35Есүс тэдэнд
—Амийн талх бол Би байгаа юм. Над уруу ирдэг нь өлсөхгүй, Надад итгэдэг нь хэзээ ч цангахгүй. 36Харин “Та нар Намайг харсан боловч итгэхгүй” гэж Би та нарт хэлсэн. 37Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэгчийг Би огт хөөж гаргахгүй. 38Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг үйлдэхээр тэнгэрээс бууж ирсэн юм. 39Надад Түүний өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн. 40Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Эцэгийн минь хүсэл юм. Эцсийн өдөрт Би түүнийг амилуулна гэж айлдлаа. 41Тэнгэрээс бууж ирсэн талх бол Би байгаа юм гэж Есүсийн айлдсанаас болж иудейчүүд Түүний талаар дургүйлхэн гүнгэнэлдэж
42Энэ чинь Иосефын хүү Есүс биш бил үү? Бид эцэг, эхийг нь мэднэ шүү дээ. Одоо болохоор “Би тэнгэрээс бууж ирсэн” гэж Тэр яаж ярина вэ? гэлцэхэд 43Есүс тэдэнд
—Хоорондоо бүү гүнгэнэлд. 44Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. 45“Тэд бүгд Бурханаар сургагдана” гэж эш үзүүлэгчдийн номд бичигджээ. Эцэгээс сонсож, сурсан хүн бүр Над уруу ирдэг.#Иса 54:13 46Бурханаас ирсэн Нэгэнээс өөр хэн ч Эцэгийг хараагүй бөгөөд Тэр л Эцэгийг харсан юм. 47Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэн итгэнэ, тэр мөнх амьтай. 48Амийн талх бол Би байгаа юм. 49Өвөг дээдэс чинь цөлд манна идсэн бөгөөд үхэцгээсэн. 50Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бөгөөд үүнээс идэгч нь үхэхгүй. 51Тэнгэрээс бууж ирсэн амьд талх бол Би байгаа юм. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол мах бие минь юм гэж айлдлаа. 52Тэгтэл иудейчүүд өөр хоорондоо
—Мах биеэ бидэнд идүүлэхээр энэ яаж өгч чадах юм бэ? гээд л маргалдацгаав. 53Есүс тэдэнд
—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. 54Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. 55Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн. 56Миний махыг идэж, цусыг уугч нь Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна. 57Амьд Эцэг маань Намайг илгээсэн бөгөөд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч нь мөн Надаар амьдарна. 58Тэнгэрээс бууж ирсэн талх бол энэ мөн. Өвөг дээдэс чинь идээд, үхсэнтэй адилгүй, энэ талхыг идэгч нь мөнхөд амьдарна гэлээ. 59Есүс үүнийг Капернаумын синагогт заахдаа айлджээ.
Мөнх амийн үгс
60Тэд үүнийг сонсоод, дагалдагчдын олонх нь
—Энэ чинь хэцүү үг байна. Хэн үүнийг сонсож чадах вэ? гэцгээв. 61Харин Есүс үүний тухай дагалдагчдынхаа гүнгэнэлдэхийг мэдээд, тэдэнд
—Энэ та нарыг бүдрүүлчихэв үү? 62Хэрэв Хүний Хүү өмнө нь байсан газар өөдөө дээш гарахыг харвал та нар яах вэ? 63Амь өгдөг нь Сүнс, мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ. 64Харин та нарын зарим чинь итгэхгүй гэв. Учир нь хэн итгэхгүйг болон хэн Түүнийг барьж өгөхийг Есүс анхнаасаа мэдэж байсан юм. 65Есүс
—Тиймээс Би та нарт “Энэ нь Эцэгээс түүнд өгөгдөөгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй” гэж хэлсэн хэмээн айлдлаа. 66Үүнээс болж Түүний дагалдагчдаас олноороо буцаж, цаашид Түүнтэй хамт явсангүй. 67Тэгээд Есүс арван хоёртоо
—Та нар бас явахыг хүсэж байна уу? гэхэд 68Симон Петр Түүнд
—Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна.#Мт 16:16; Мк 8:29; Лк 9:20 69Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэсэн мөн таньж мэдсэн гэсэнд 70Есүс тэдэнд
—Би та нарыг, арван хоёуланг чинь сонгосон биш үү? Гэтэл та нарын нэг нь диавол байна гэлээ. 71Есүс Искариотын Симоны хүү Иудасыг хэлжээ. Тэр арван хоёрын нэг бөгөөд Есүсийг барьж өгөх гэж байв.

Voafantina amin'izao fotoana izao:

Иохан 6: АБ2013

Asongadina

Hizara

Dika mitovy

None

Tianao hovoatahiry amin'ireo fitaovana ampiasainao rehetra ve ireo nasongadina? Hisoratra na Hiditra