Kisary famantarana ny YouVersion
Kisary fikarohana

Лук 16

16
Сургаалт зүйрлэл: Шударга бус нярав
1Шавь нартаа Тэрээр мөн ийнхүү айлдав.
—Нэгэн баян хүн няравтай байжээ. Өнөөх нярав нь түүний эд хөрөнгийг үрэн таран хийж байгааг эзэн нь сонсов. 2Тэгээд түүнийг дуудаж “Чиний талаар би юу л сонсоод байна даа? Ажил үүргийнхээ дансыг нааш өг. Чи цаашдаа нярав байж чадахгүй нь” гэжээ. 3Тэгтэл тэр нярав өөртөө “Эзэн маань нярвын ажилаа надаас авч байгаа тул би яах вэ? Би чинь газар ухах хүч тэнхээгүй. Гуйлга гуйхаасаа би ичиж байна. 4Юу хийхээ би мэдлээ. Нярвын ажлаасаа халагдвал тэд намайг гэртээ хүлээн авах болно” хэмээгээд, 5эзэнд нь өртэй хүн бүрийг дуудаж, эхний хүнээс “Чи эзэнд минь хэр өртэй вэ?” гэсэнд 6тэр “Зуун хэмжүүр тосны өртэй” гэхэд мөнөөх зарц “Дансаа ав. Даруй суугаад тавь гэж бич” гэжээ. 7Тэгээд нөгөөд нь “Чи хэр өртэй вэ?” гэв. Тэр “Зуун хэмжүүр буудайн өртэй” гэхэд нь “Дансаа ав. Ная гэж бич” гэлээ. 8Шударга бус нярвынхаа ухаалаг үйлдлийнх нь төлөө эзэн нь түүнийг магтан сайшаажээ. Энэ үеийн хөвгүүд өөрсдийн цаг үеийн хэрэгт гэрлийн хөвгүүдээс илүү ухаалаг ажээ. 9Би та нарт хэлье. Шударга бусын эд баялгаар өөрсдөдөө анд нөхөдтэй бол. Ингэснээр эд хөрөнгө чинь үгүйрэх цагт, тэдгээр нь та нарыг мөнх нутагт хүлээн авах юм. 10Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юманд шударга бус байна, тэр нь их юманд ч мөн шударга бус байдаг. 11Иймээс хэрэв та нар шударга бус эд баялагт итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт жинхэнэ баялгийг даатгах билээ? 12Хэрэв та нар бусдын юманд итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт өөрсдийн чинь юмыг өгөх билээ? 13Ямар ч зарц, хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй гэв.#Мт 6:24
Хууль ба Бурханы хаанчлал
(Мт 11:12–13; 5:31–32; Мк 10:11–12)
14Мөнгөнд дурлагч фарисайчууд энэ бүхнийг сонсоод Түүгээр доог тохуу хийж байлаа. 15Тэр тэдэнд
—Та нар хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг. 16Хууль ба эш үзүүлэгчид нь Иоханыг хүртэл л агаад тэр цагаас хойш Бурханы хаанчлалын сайнмэдээ дэлгэрч, хүн бүр тийшээ орохоор хүчлэн байна.#Мт 11:12–13 17Гэвч хуулиас ганц зураас алга болохоос тэнгэр газар өнгөрөн одох нь илүү хялбар билээ.#Мт 5:18 18Эхнэрээсээ салж, өөр нэгэнтэй гэрлэгч хэн боловч завхайрсан болно. Нөхрөөсөө салсан нэгэнтэй гэрлэгч нь завхайрсан болно.#Мт 5:32; 1Ко 7:10–11
Баян эр Лазар хоёр
19Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв. 20Яр шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу эр хаалгыг нь сахин хэвтэж, 21мөнөөх баяны ширээнээс унасан өвдөл цөвдлийг нь идэхсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж, шархыг нь долоодог байв. 22Ядуу эр үхсэнд тэнгэрэлч нар түүнийг авч Абрахамын өвөр дээр тавьжээ. Баян нь ч үхсэнд түүнийг оршуулав. 23Тийнхүү тэр Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав. 24Тэгээд тэр “Абрахам эцэг ээ, намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ галд амь тэмцэн зовж байна” гэж хашхирахад 25Абрахам “Хүү минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахад Лазар ч тэрчлэн муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч, чи тэнд зовж байна. 26Энэ бүхнээс гадна, эндээс наана чинь очих, наанаас чинь энд ирэхийг хүсэгчдийн хэн ч ирж, очиж үл чадах тийм гүн ангал чи бидний дунд тогтжээ” гэхэд 27тэр “Эцэг ээ, тэгвэл түүнийг миний эцгийн гэрт илгээхийг би танаас гуйя. 28Би таван дүүтэй. Энэхүү тарчлалын газар тэднийг ирүүлэхгүйн тулд Лазар тэдэнд сануулаг” гэж хэлжээ. 29Харин Абрахам “Тэдэнд Мосе ба Эш үзүүлэгчид байгаа. Дүү нар чинь тэднийг сонсог” гэхэд 30тэр “Үгүй, Абрахам эцэг минь, үхэгсдээс хэн нэг нь тэдэн уруу явбал тэд гэмших болно” гэв. 31Харин тэр түүнд “Хэрэв тэд Мосе ба Эш үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмшихгүй биз дээ” гэжээ гэв.

Voafantina amin'izao fotoana izao:

Лук 16: АБ2013

Asongadina

Hizara

Dika mitovy

None

Tianao hovoatahiry amin'ireo fitaovana ampiasainao rehetra ve ireo nasongadina? Hisoratra na Hiditra