YouVersion-ий Тухай
Хамаарал
Өнгөрсөн цаг үеүүдэд хүмүүс Библи унших боломж маш хязгаарлагдмал байсан. Өнөөдөр ийм зүйл байхаа больсон. Гэсэн хэдий ч, олон хүмүүс Библид бичигдсэн үгс өөрсдийнх нь амьдралд хэрэгтэй гэж боддоггүй. Үүний зэрэгцээ, Библи болон тэдний өдөр тутмын амьдралын үйл явц хоёр хоорондоо холбоотой гэдэгт итгэдэг хүмүүс бас бий.
Мэдээллийн хувьсгал
Сүүлийн 10 жилийн хугацаанд Интернет нь хүмүүсийг урьд өмнө хэзээ ч байгаагүй хүчирхэгжүүлсэн хувьсгалыг авчирсан. Хуваалцах, тэмдэглэл бий болгох, бүтээх болон харилцах чадвараараа бид хэн бэ, юунд итгэж байгаагаа дэлхийн бусад хүмүүстэй илэрхийлэхэд хялбар болсон.
YouVersion
1996 онд эхэлсэн цагаасаа хойш, Life.Church-ийн зорилго нь хүмүүсийг Христийн жинхэнэ дагалдагч болоход хөтлөх явдал байсан юм. Зорилгоо биелүүлж байх явцдаа, бид тэднийг өдөр тутмын амьдралдаа Библитэй холбоотой байхад нь туслах шинэ арга замуудыг олж харсан. Олон жилийн туршид төрөл бүрийн технологи, стратегийг нэгтгэснээр бидний арга барил өөрчлөгдсөн. Гэхдээ хүмүүс амьдралынхаа ямар ч үед байсан Бурханы Үг хүн бүртэй хэрхэн холбогдож байдгийг бид харуулж, зааж өгөхийг тууштай хичээн чармайж байгаагаас бидний анхаарал гол цөмтэйгөө хамааралтай хэвээр байгааг харж болно. YouVersion нь Life.Church-ийн хүчин чармайлтын шинэ хүрээг төлөөлдөг. Бид зөвхөн шинэ технологи ашиглан дэлхийд нөлөөлөх хэрэгсэл бүтээгээд зогсохгүй, хамгийн чухал нь Библи тэдний амьдралд ямар ач холбогдолтой болохыг олж мэдсэнээр хүмүүс Бурхантай харилцах харилцаандаа өсөхийг бид урамшуулж байна.