2Коринт 4:6 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Бурханы сайн сайхны дагуу амьдрах
4 өдөр
"Томоотой байгаарай!" гэдгийг хүүхдүүд—эцэг эх, багш нар тэр ч бүү хэл түрэмгий ах эгч нараасаа олонтаа сонсдог. Гэвч "томоотой байх" гэдэг нь яг ямархуу байдлыг хэлдэг юм бол? Энэхүү дөрвөн -өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр, та болон таны хүүхдүүд зүгээр л томоотой байх болон үнэхээр сайн байхын ялгааг хамтдаа олж мэдэх болно. Өдөр бүрт санал болгох залбирал, Бичээсийн товч уншлагын цаг болон тайлбар, гар бие оролцон ажиллах үйл ажиллагаа болон ярилцах асуултууд багтсан байх болно.

ЯЛАГДАШГҮЙ: Тэмцээн
15 өдөр
Тамирчдын хичээлийн энэ хэсэг нь Тэмцээнд төвлөрсөн. Хэрвээ Христитгэгч хүн бусдад үйлчлэх ёстой юм бол, өрсөлдөн тэмцэх гэдэг ойлголтыг яах ёстой вэ? Христитгэлт тамирчин хүн жинхэнээсээ өрсөлдөж болох уу? Яаж тэнцвэрийг нь олох вэ? Бурхан биднийг адал явдалтай, өрсөлдөөнтэй байхаар бүтээсэн боловч, бидний хандлага мөн хэрхэн өрсөлдөж байгааг ажиглан харж байдаг юм.