Үйлс 15:8 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч
6 Өдөр
Удирдагчид юун түрүүнд бүгдэд үйлчлэх зарц мэт байх ёстой хэмээх Есүсийн дуудлагын дагуу элч нар хэрхэн даруу байдал, зан чанар, бусдын төлөө өөрийгөө золиосолдог байсныг та энэхүү 6 өдрийн Библийн уншлагын хуваарийн дагуу Үйлс номоос судлаарай. Орчин цагийн чуулгануудад тулгарч буй удирдлага манлайлалтай холбоотой олон асуудлын дунд энэхүү Библи уншлагын хуваариас та Бурханы ажлыг урагшлуулж, хүмүүсийг босгон байгуулдаг Христийг дуурайсан удирдагчдыг урам зоригоор тэтгэх Библийн мэргэн ухааныг олох болно. Лозанны хөдөлгөөний Exploring the Book of Acts: Leadership as Servanthood хуваарийг орчуулан хүргэлээ.

Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аян
25 ѳдөр
Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь төрөлтөөр дамжуулан Бурханы амласан амлалтыг олж мэдэхийн тулд дараагийн 25 хоногийн турш хамтдаа аялцгаая.