Иаков 2:17 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Франсис Чантай хамт Галзуу Хайр
7 өдөр
Энэхүү уншлагын төлөвлөгөөг "Нью-Йорк Таймс" сонины хамгийн шилдэг борлуулалттай ном болох Франсис Чаны бичсэн "Галзуу хайр" номоос бэлтгэлээ. Тэрээр номдоо Бурханы бидэнд хандсан үлэмж их хайранд гүн умбах, мөн бид тэр хайранд хэрхэн зохистой хариу үзүүлэх талаар өгүүлсэн. Үүгээр ч зогсохгүй, Бурханы агуу байдал, Түүний мөнхийн сүр жавхлан ба бидний дэлхий дээрх түр зуурын амьдралын хоорондох асар том ялгааг эргэцүүлэн бодохыг уриалжээ.

Итгэл
12 Ѳдѳр
Харснаараа итгэдэг үү? Эсвэл итгэлээрээ хардаг уу? Эдгээр нь итгэлийн асуултууд мөн. Энэ төлөвлөгөөгөөр итгэлийн талаар гүн гүнзгий судлах боломжтой—тухайн сэдвээр Есүсийн заасанчлан ямар ч боломжгүй мэт нөхцөл байдлуудад аймшиггүй итгэлийг харуулсан бодит хүмүүсийн талаархи түүхүүдийг Хуучин гэрээнээс авч үзэх болно. Уншлагаараа дамжуулан та Бурхантай харилцах харилцаагаа гүнзгийрүүлэх бас улам илүү итгэмжтэйгээр Есүсийг дагагч нэгэн болох урам зоригийг хүлээн авах болно.