Ром 5:8 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Ихэд Хайрлагдсан
5 ѳдөр
Хосанна Вонг үл тоогдох, зохисгүйд тооцогдох, үл хайрлагдсан мэдрэмж ямар байдгийг шууд мэддэг. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөндөө тэрээр Бурхан таныг дууддаг есөн нэрийг тайлж, худлыг илчилж, өөрийгөө Бурханы нүдээр олж харах шинэ байр суурь болон зорилготой амьдрахад тань танд туслах бодит урам зоригийг санал болгож байна.

Бурхан яагаад намайг хайрладаг вэ?
5 ѳдөр
Асуултууд: Бурханы талаар хүн бүрт л асуух асуултууд байдаг. Байнга харьцуулалт хийдэг соёлд амьдардаг болохынхоо хувьд, өөрсдөөсөө бидний хамгийн ихээр асуудаг байж болох асуулт бол, "Бурхан яагаад намайг хайрладаг вэ?" эсвэл магадгүй, "Тэр яаж намайг хайрлаж чадах вэ?" гэсэн асуултууд байж болох юм. Энэ төлөвлөгөөний явцад, та нийтдээ 26 Бичээсийн хэсгийг авч үзэх бөгөөд—тус бүр нь таныг гэсэн Бурханы нөхцөл үл шаардах хайрын талаархи үнэнийг өгүүлэх болно.

Загалмай & Титэм
7 өдөр
Бид Есүс Христийг таньж мэдэх, загалмай дээрх үхлээрээ бидний авралыг баталгаатай болгож улмаарТүүний дaхин амилалтын амлалтыг бидэнд мэдүүлэхийн тулд Шинэ Гэрээний ихэнх нь бичигджээ. Энэ чимээгүй цагийн судлалд Доктор Чарльз Стэнли, Есүсийн үнэ цэнтэй цус, дaхин амилалт, танд зориулсан мөнх амийн бэлгэнд анхаарлаа хандуулсан байна. Есүсийн төлсөн төлөөсийг эргэн дурсаж, Эцэгийн агуу хайрын ямар гүн болохыг тэмдэглэхээр түүнтэй нэгдэцгээе.

Жинхэнэ хайр гэж юу вэ?
12 өдѳр
Хүн бүр хайр гэж юу болохыг мэдэхийг хүсдэг. Гэвч цөөхөн хүн л Библид хайрын тухай юу гэж бичсэнийг хардаг. Хайр бол Бичээсийн гол сэдвүүдийн нэг бөгөөд Христитгэлт амьдралын хамгийн чухал хүч мөн. Thistlebend Ministries-ийн энэхүү төлөвлөгөө нь Библи дээрх хайрын утга учрыг судалж, Бурханыг болон бусдыг хэрхэн илүү сайн хайрлах тухай өгүүлдэг.