1
1Петр 1:3-4
Ариун Библи 2013
Эзэн Есүс Христийн маань Бурхан ба Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу өршөөлөөр, үхэгсдээс амилсан Есүс Христийн амиллаар биднийг амьд найдвар өөд, мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв өөд дахин төрүүлсэн.
Харьцуулах
1Петр 1:3-4 г судлах
2
1Петр 1:6-7
Хэдийгээр та нар эдүгээ түр зуур, шаардлагатай бол элдвийн сорилтод зовсон ч үүндээ үлэмж баярладаг. Ингэснээр итгэлийн чинь шалгуур галаар шалгагдах, мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж, Есүс Христийн илчлэл дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм.
1Петр 1:6-7 г судлах
3
1Петр 1:15-16
Харин та нарыг дуудсан Ариун Нэгэний адил өөрсдийн бүх л зан байдалдаа бас ариун байгтун. Яагаад гэвэл “Би ариун учраас та нар ариун байгтун” гэж бичигдсэн юм.
1Петр 1:15-16 г судлах
4
1Петр 1:14
Дуулгавартай хүүхдүүдийнхээ хувьд, мэдэхгүй байхад чинь та нарт байсан урьдын хүсэл тачаалдаа бүү нийцүүл.
1Петр 1:14 г судлах
5
1Петр 1:13
Тиймээс та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай байж, Есүс Христийн илчлэл дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь.
1Петр 1:13 г судлах
6
1Петр 1:24-25
Учир нь “Бүх махбод болбоос өвс мэт бөгөөд Бүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт. Өвс хатдаг, цэцэг ганддаг. Харин Эзэний үг мөнхөд оршино.” Энэ нь та нарт тунхаглагдсан үг мөн.
1Петр 1:24-25 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд