1
1Петр 3:15-16
Ариун Библи 2013
Христ Эзэнийг зүрхэндээ тусгаарлан нандигна. Харин найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн бөгөөд хүндэтгэлтэйгээр хариул. Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ дотор сайнаар биеэ авч явахыг чинь муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно.
Харьцуулах
1Петр 3:15-16 г судлах
2
1Петр 3:12
Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр, Сонор нь тэдний залбиралд анхаарал тавьдаг. Эзэний царай харин мууг үйлдэгчдийн эсрэг” гэжээ.
1Петр 3:12 г судлах
3
1Петр 3:3-4
Гоёл чинь үс сүлжилт, алтан эдлэл зүүх, эсвэл хувцаслалт гэх мэт гадна талынх бүү байг. Харин зүрхэнд нуугдсан хүнийг дөлгөөн ба даруу сүнсний мөхөшгүй чанараар гоё. Энэ нь Бурханы өмнө асар үнэтэй болой.
1Петр 3:3-4 г судлах
4
1Петр 3:10-11
Учир нь “Амийг хүсэмжилдэг бөгөөд, сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг нь Хэлээ муу муухайгаас Уруулаа худал хэлэхээс хамгаал. Муугаас эргэж, сайныг үйлд. Амар тайвныг хай, мөшгө
1Петр 3:10-11 г судлах
5
1Петр 3:8-9
Эцэст нь, бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд бодолдоо даруу байцгаа. Ерөөлийг өвлөхөөр дуудагдсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн.
1Петр 3:8-9 г судлах
6
1Петр 3:13
Та нар сайны төлөө зүтгэгч болбоос хэн та нарт хор учруулах юм бэ?
1Петр 3:13 г судлах
7
1Петр 3:11
Муугаас эргэж, сайныг үйлд. Амар тайвныг хай, мөшгө
1Петр 3:11 г судлах
8
1Петр 3:17
Бурхан таалах аваас та нар мууг үйлдсэнийхээ төлөө зовсноос зөвийг үйлдсэнийхээ төлөө зовсон нь дээр.
1Петр 3:17 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд