1
Номлогчийн үгс 7:9
Ариун Библи 2013
Уур тэнэгийн цээжинд оршдог тул Ууранд бүү яар.
Харьцуулах
Номлогчийн үгс 7:9 г судлах
2
Номлогчийн үгс 7:14
Азтай өдрүүддээ аз жаргалтай бай, Харин бүтэлгүй өдрүүддээ сэтгэн бод. Аль алийг нь Бурхан бий болгодог тул дараа нь юу болохыг хүн эс мэднэ.
Номлогчийн үгс 7:14 г судлах
3
Номлогчийн үгс 7:8
Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал. Сэтгэлийн тэвчээр нь зүрхний бардамналаас эрхэм.
Номлогчийн үгс 7:8 г судлах
4
Номлогчийн үгс 7:20
Үнэндээ, газар дэлхий дээр нүгэл огт хийдэггүй сайныг үйлдэгч зөвт хүн гэж үгүй.
Номлогчийн үгс 7:20 г судлах
5
Номлогчийн үгс 7:12
Мөнгө хамгаалалт болох адил Мэргэн ухаан хамгаалалт юм. Харин мэдлэгийн давуу чанар гэвээс мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг билээ.
Номлогчийн үгс 7:12 г судлах
6
Номлогчийн үгс 7:1
Нандин тосноос сайн нэр илүү Төрөх өдрөөс үхэх өдөр дээр.
Номлогчийн үгс 7:1 г судлах
7
Номлогчийн үгс 7:5
Тэнэгийн дуулахыг сонссоноос Ухаант хүний зэмлэлийг сонсох нь дээр.
Номлогчийн үгс 7:5 г судлах
8
Номлогчийн үгс 7:2
Найрын өргөө уруу явснаас гашуудагчийн оромж уруу явсан нь дээр. Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөд Амьд байгсад нь үүнийг Зүрхэндээ авдаг юм.
Номлогчийн үгс 7:2 г судлах
9
Номлогчийн үгс 7:4
Ухаантны зүрх гашуудагсдын оромжинд, Тэнэгийн зүрх зугаацагчдын гэрт байх аж.
Номлогчийн үгс 7:4 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд