Тэгээд тэдэнд зарлиг болон хуулийг таниулж, явах ёстой замыг нь болон хийх ёстой ажлыг нь тэдэнд мэдүүл. Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгат, зуут, тавьт болон аравтын даргаар тавь.