Тэгэхэд ЭЗЭН тааламжит үнэрийг таашаан соёрхож, зүрхэндээ айлдахдаа
—Би хүн төрөлтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Учир нь хүмүүний зүрхний санаархал бүр багаасаа л ёрын муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй. Газар дэлхий байсан цагт
Тариа тарих ба ургац хураах,
Хүйтэн ба халуун,
Зун ба өвөл,
Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.