1
Исаиа 11:2-3
Ариун Библи 2013
ЭЗЭНий Сүнс, Мэргэн ухааны ба ухаарлын сүнс, Зөвлөгөөний ба хүч чадлын сүнс, Мэдлэгийн хийгээд ЭЗЭНээс эмээхүйн сүнс Түүн дээр оршино. Таалал нь ЭЗЭНээс эмээхүйд. Тэр нүдэндээ үзэгдсэнээр шүүхгүй, Чихэндээ сонсогдсоноор шийдэхгүй.
Харьцуулах
Исаиа 11:2-3 г судлах
2
Исаиа 11:1
Иессийн хожуулаас нэгэн нахиа гарч, Үндэснээс нь нэгэн мөчир жимсэлнэ.
Исаиа 11:1 г судлах
3
Исаиа 11:4
Үгээгүйчүүдийг үнэн зөвөөр шүүж, Хорвоогийн зовогсдод шударга шийдвэр гарган, Амныхаа саваагаар газрыг дэлдэж, Уруулынхаа амьсгалаар буруутыг Тэр хөнөөнө.
Исаиа 11:4 г судлах
4
Исаиа 11:5
Зөвт байдал Түүний бүсэлхийнх нь бүс Итгэмжит чанар Түүний бэлхүүсийнх нь бүс.
Исаиа 11:5 г судлах
5
Исаиа 11:9
Тэд бүх ариун ууланд минь хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар бялхдаг шиг Дэлхий ЭЗЭНий мэдлэгээр дүүрнэ.
Исаиа 11:9 г судлах
6
Исаиа 11:6
Чоно хургатай хамт амьдран, Ирвэс ишигтэй хамт хэвтэж, Тугал, залуу арслан, тарган мал хамтдаа байж Бяцхан хүү тэднийг удирдана.
Исаиа 11:6 г судлах
7
Исаиа 11:10
Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг болон мандаж, Үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, Түүний амрах газар нь алдар суу болно.
Исаиа 11:10 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд