Миний ариун өдөр таашаалаа үйлдэхээс татгалзан,
Амралтын өдрийн төлөө чи хөлөө татаж,
Амралтын өдрийг баясгалант,
ЭЗЭНий ариун, эрхэм хүндэт гэж нэрлэж,
Замаараа явалгүй,
Таашаалаа хайлгүй,
Үгсийг чалчилгүй,
Энэ өдрийг хүндэтгэвэл
Чи ЭЗЭНий дотор баяр хөөрийг авах бөгөөд
Би чамайг дэлхийн өндөрлөгүүдээр аялуулан
Эцэг Иаковын чинь өв хөрөнгөөр чамайг тэжээнэ” гэж
ЭЗЭНий ам айлджээ.