1
Шүүгчид 16:20
Ариун Библи 2013
Мөнөөх эмэгтэй —Самсон, дээрээс чинь филистчүүд гэж бархирав. Самсон нойрноосоо сэрж —Би өмнөх шигээ гарч яван, биеэсээ тэднийг таягдан сэгсэрье хэмээв. Харин ЭЗЭН түүнийг орхисныг тэр мэдсэнгүй.
Харьцуулах
Шүүгчид 16:20 г судлах
2
Шүүгчид 16:28
Тэгэхэд Самсон ЭЗЭНийг дуудан —Эзэн БУРХАН намайг санан соёрхооч. Өө, Бурхан минь, зөвхөн энэ удаа л надад хүчийг өгөөч. Би хоёр нүднийхээ төлөө филистчүүдээс ганцхан л удаа өшөөгөө авъя хэмээн гуйв.
Шүүгчид 16:28 г судлах
3
Шүүгчид 16:17
Ингээд Самсон түүнд сэтгэлдээ буй бүгдийг уудлан ярьж —Миний толгойд тонгорог хүргэсэн удаагүй. Учир нь би эхийн хэвлийд байхаасаа Бурханы назир хүн байв. Миний үсийг хусвал миний хүч чадал надаас зайлж, би доройтон хүн бүрийн адил болно гэв.
Шүүгчид 16:17 г судлах
4
Шүүгчид 16:16
Тэрээр тэгээд өдөр бүр түүнийг үгээрээ хоргоон шахамдуулсанд түүний сэтгэл үхтлээ мятрав.
Шүүгчид 16:16 г судлах
5
Шүүгчид 16:30
Тэгээд Самсон —Филистчүүдтэй хамт амиа алдъя хэмээн өгүүлж, хамаг чадлаараа түлхсэнд дотор нь байсан ноёд болон бүх ард олон дээр дуган нурж унав. Ийнхүү Самсоны үхэхдээ алсан хүмүүс нь түүний амьд байхдаа алсан хүмүүсээс ч олон болов.
Шүүгчид 16:30 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд