Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан газар унаж мөргөхдөө:
Нүцгэнээр би эхийнхээ хэвлийгээс ирсэн,
Нүцгэнээрээ би тийшээ буцах болно.
Өгсөн нь ЭЗЭН, авч одсон нь ч ЭЗЭН тул
ЭЗЭНий нэр алдаршиг гэв.
Энэ бүхэнд Иов нүгэл үйлдсэнгүй, халагламаар юм Бурханд хийсэнгүй.