1
Дуулал 91:2
Ариун Библи 2013
Би ЭЗЭНд “Миний хоргодох газар, бат цайз минь, Миний итгэдэг Бурхан минь” гэнэ.
Харьцуулах
Дуулал 91:2 г судлах
2
Дуулал 91:1
Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.
Дуулал 91:1 г судлах
3
Дуулал 91:15
Тэр Намайг дуудах агаад Би түүнд хариулна. Зовлон шаналанд Би түүнтэй хамт байна. Би түүнийг чөлөөлж, хүндлэлд аваачих болно.
Дуулал 91:15 г судлах
4
Дуулал 91:11
Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд Тэр тэнгэрэлч нартаа чиний талаар тушаана.
Дуулал 91:11 г судлах
5
Дуулал 91:4
Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно. Түүний итгэмж нь бамбай хийгээд бэхлэлт юм.
Дуулал 91:4 г судлах
6
Дуулал 91:9-10
Учир нь чи хоргодох газар минь болох ЭЗЭНийг, Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм. Ямар ч хор хөнөөл чамд эс учирна. Ямар ч гамшиг майханд чинь үл ойртоно.
Дуулал 91:9-10 г судлах
7
Дуулал 91:3
Учир нь чамайг анчны урхинаас, Бас хорлолын тахлаас авардаг нэгэн нь Тэр юм.
Дуулал 91:3 г судлах
8
Дуулал 91:7
Мянган хүн чиний дэргэд, Түмэн хүн баруун гар талд чинь унавч, Энэ нь чамд эс тусна.
Дуулал 91:7 г судлах
9
Дуулал 91:5-6
Чи шөнийн аймшгаас ч, Өдөр исгэрэх сумнаас ч эс айна. Мөн харанхуйд явагч тахлаас ч, Үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч үл айна.
Дуулал 91:5-6 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд