1
Илчлэл 21:4
Ариун Библи 2013
Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ.
Харьцуулах
Илчлэл 21:4 г судлах
2
Илчлэл 21:5
Сэнтийд Залрагч —Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна гээд —Бичигтүн, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн гэв.
Илчлэл 21:5 г судлах
3
Илчлэл 21:3
Сэнтийнээс гарах чанга дууг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [Бурхан нь болно].
Илчлэл 21:3 г судлах
4
Илчлэл 21:6
Тэр надад —Боллоо. Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл нь Би байгаа юм. Цангасан нэгэнд Би амийн усны булгаас үнэгүй өгнө.
Илчлэл 21:6 г судлах
5
Илчлэл 21:7
Ялагч нь үүнийг өвлөх бөгөөд Би түүний Бурхан болж, тэр Миний хүү болно.
Илчлэл 21:7 г судлах
6
Илчлэл 21:8
Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхайрагчид, мэргэчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуур юм гэв.
Илчлэл 21:8 г судлах
7
Илчлэл 21:1
Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис үгүй болов.
Илчлэл 21:1 г судлах
8
Илчлэл 21:2
Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа.
Илчлэл 21:2 г судлах
9
Илчлэл 21:23-24
Хотод гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлэх бөгөөд дэнлүү нь Хурга байлаа. Үндэстнүүд тэр гэрлээр алхацгааж, газрын хаад тийшээ алдраа авчирна.
Илчлэл 21:23-24 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд