1
Илчлэл 3:20
Ариун Библи 2013
Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.
Харьцуулах
Илчлэл 3:20 г судлах
2
Илчлэл 3:15-16
«Би чиний үйлсийг, хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүйтэн юмуу эсвэл халуун байгаасай гэж Би хүсэж байна. Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээн тул Би чамайг амнаасаа нулимж гаргана.
Илчлэл 3:15-16 г судлах
3
Илчлэл 3:19
Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг. Тиймээс халуун бай, гэмш.
Илчлэл 3:19 г судлах
4
Илчлэл 3:8
«Би чиний үйлсийг мэднэ. Харагтун, хэн ч хааж үл чадах нээлттэй үүдийг Би өмнө чинь тавьсан. Юу гэвэл чиний хүч бага ч чи үгийг минь сахисан бөгөөд нэрийг минь үгүйсгээгүй.
Илчлэл 3:8 г судлах
5
Илчлэл 3:21
Би ялж, Эцэгийнхээ хамт сэнтийд нь заларсны адил Надтай хамт сэнтийд минь залрахыг ялагчид соёрхоно.
Илчлэл 3:21 г судлах
6
Илчлэл 3:17
Яагаад гэвэл чи “Би баян, хөрөнгөжсөн тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэдэхгүй байна.
Илчлэл 3:17 г судлах
7
Илчлэл 3:10
Тэвчээрийн минь үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихоор, бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно.
Илчлэл 3:10 г судлах
8
Илчлэл 3:11
Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт буйгаа бат сахь.
Илчлэл 3:11 г судлах
9
Илчлэл 3:2
Сэргэг байж, үхэх гэж буй үлдсэн юмсаа тэнхрүүл. Учир нь Бурханы минь өмнө чиний үйлс гүйцэлдсэнийг Би эс олов.
Илчлэл 3:2 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд