1
Тит 3:4-7
Ариун Библи 2013
Харин бидний Аврагч Бурханы энэрэл болон хүний төлөөх хайр нь ил болоход Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин өршөөлийнхөө дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний шинэчлэлээр аварсан юм. Тэрээр Ариун Сүнсийг бидэн дээр Аврагч Есүс Христээр маань дамжуулан арвин асгав. Түүний нигүүлслээр зөвтгөгдсөнөөр бид мөнх амийн найдварын дагуу өвлөгчид болох юм.
Харьцуулах
Тит 3:4-7 г судлах
2
Тит 3:1-2
Удирдагчид ба эрх баригчдад захирагдаж, дуулгавартай байж, аливаа сайн үйлд бэлэн байн, хэнийг ч муулахгүй, хэрүүлч биш, дөлгөөн байж, бүх талаар даруу байдлыг бүх хүнд харуулахыг тэдэнд сануул.
Тит 3:1-2 г судлах
3
Тит 3:9
Харин мунхаг маргалдаан, угийн бичиг, Хуулийн талаарх мэтгэлцээнээс зугт. Ингэх нь ашиггүй хийгээд зохисгүй.
Тит 3:9 г судлах
4
Тит 3:10
Зөрчилдсөн хүнээс анхны ба хоёр дахь удаагийн сануулгын дараа татгалз.
Тит 3:10 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд