1
ХААДЫН ДЭЭД 18:37
Ариун Библи, 2004
Надад хариу өгөөч, ЭЗЭН минь. ЭЗЭН минь Та Бурхан гэдгээ энэ ард түмэнд мэдүүлж, тэдний зүрх сэтгэлийг эргүүлэн авчрахын тулд надад хариу өгөөч гэж залбирав.
Харьцуулах
ХААДЫН ДЭЭД 18:37 г судлах
2
ХААДЫН ДЭЭД 18:36
Оройн тахил өргөх цаг болоход эш үзүүлэгч Елиа урагш алхан гарч, —Абрахам, Исаак, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та бол Израиль дахь Бурхан мөн бөгөөд би Таны боол гэдгийг, мөн энэ бүгдийг би Таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч.
ХААДЫН ДЭЭД 18:36 г судлах
3
ХААДЫН ДЭЭД 18:21
Елиа бүх ард түмэнд ойртон зогсоод, —Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН нь Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага гэв. Ард түмэн түүнд нэг ч үг хариулсангүй.
ХААДЫН ДЭЭД 18:21 г судлах
4
ХААДЫН ДЭЭД 18:38
Тэгтэл ЭЗЭНий гал бууж ирэн, шатаалт тахил, түлээ мод, чулуу болон шороог галдан шатааж, шуудуун дахь усыг ширгээж орхив.
ХААДЫН ДЭЭД 18:38 г судлах
5
ХААДЫН ДЭЭД 18:39
Бүх ард түмэн үүнийг хармагцаа, нүүрээрээ газар шаан унаж, —ЭЗЭН л Бурхан мөн, ЭЗЭН л Бурхан мөн гэж хашхиралдав.
ХААДЫН ДЭЭД 18:39 г судлах
6
ХААДЫН ДЭЭД 18:44
Долоо дахь удаад зарц нь —Хараач, хүний гарын дайтай жижигхэн үүл далайгаас хөөрөн ирж байна гэж хэлэв. Елиа —Явж Ахабт хандан “Аадар бороонд саатахгүйн тулд тэргээ бэлтгэн явагтун” гэж хэл гэлээ.
ХААДЫН ДЭЭД 18:44 г судлах
7
ХААДЫН ДЭЭД 18:46
ЭЗЭНий мутар Елиа дээр байсан бөгөөд тэр бүслээд, Ахабын өмнө түрүүлэн гүйсээр Иезреел уруу оров.
ХААДЫН ДЭЭД 18:46 г судлах
8
ХААДЫН ДЭЭД 18:41
Елиа Ахабт —Аадрын нүргэлсэн дуу чимээ ойртон ирж буй тул явж, идэж уугтун гэв.
ХААДЫН ДЭЭД 18:41 г судлах
9
ХААДЫН ДЭЭД 18:43
Тэрээр зарцдаа —Яваад, тэнгис уруу хараадах гэж хэлэв. Зарц нь дээш гаран харчихаад —Юу ч алга гэж хариулсанд Елиа —Дахиад яв гэж дахин долоон удаа тушаав.
ХААДЫН ДЭЭД 18:43 г судлах
10
ХААДЫН ДЭЭД 18:30
Үүний дараа Елиа бүх ард түмэнд —Над уруу ойртон ирэгтүн гэв. Бүх ард түмэн түүн уруу ойртон ирлээ. Тэрээр нурсан байсан ЭЗЭНий тахилын ширээг босгов.
ХААДЫН ДЭЭД 18:30 г судлах
11
ХААДЫН ДЭЭД 18:24
Ийн үйлдсэний дараа та нар өөрсдийн бурхны нэрийг дууд. Би ч ЭЗЭНий нэрийг дуудъя. Галаар хариу өгөх Бурхан нь жинхэнэ Бурхан мөн гэлээ. Бүх хүмүүс —Сайн санаа байна гэцгээжээ.
ХААДЫН ДЭЭД 18:24 г судлах
12
ХААДЫН ДЭЭД 18:31
Елиа Иаковын хөвгүүдийн овгуудын тоогоор арван хоёр чулуу авчээ. Иаковт ЭЗЭНий үг ирж, “Чиний нэр Израиль байх болно” хэмээн айлдсан билээ.
ХААДЫН ДЭЭД 18:31 г судлах
13
ХААДЫН ДЭЭД 18:27
Үд дунд болоход Елиа тэднийг егөөдөн, —Тэр чинь бурхан юм чинь чангаар дуудаач. Тэр чинь бясалгаж байгаа юу, эсвэл завгүй байна уу, эсвэл аяллаар явчихсан юм уу, эсвэл тэр чинь унтаж байгаа бөгөөд түүнийг сэрээх хэрэгтэй болов уу гэж хэлэв.
ХААДЫН ДЭЭД 18:27 г судлах
14
ХААДЫН ДЭЭД 18:32
Эдгээр чулуунуудаараа Елиа ЭЗЭНий нэр дээр тахилын ширээ босгож, түүнийгээ тойруулан хоёр хэмжүүр тариа багтах өргөнтэй шуудуу ухав.
ХААДЫН ДЭЭД 18:32 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳ
Видео