Тэр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрах ёстой.
Иймд үүнээс хойш бид хэнийг ч махан биеийн дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махан биеийн дагуу мэддэг байсан ч гэсэн эдүгээ бид Түүнийг дахиад тийм байдлаар нь мэдэхгүй.