1
ХААДЫН ДЭД 20:5
Ариун Библи, 2004
Буцаад явж, Миний ард түмний удирдагч Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чамайг эдгээнэ. Гурав дахь өдөр чи ЭЗЭНий өргөө уруу очно.
Харьцуулах
ХААДЫН ДЭД 20:5 г судлах
2
ХААДЫН ДЭД 20:3
Өө, ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайн үйлийг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд, цурхиран уйлав.
ХААДЫН ДЭД 20:3 г судлах
3
ХААДЫН ДЭД 20:1
Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болжээ. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн уруу ирээд, —ЭЗЭН ийн айлдаж байна. “Гэрээ засагтун. Учир нь чи амьдрахгүй, үхнэ” гэсэн гэв.
ХААДЫН ДЭД 20:1 г судлах
4
ХААДЫН ДЭД 20:6
Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмж, чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө Би энэ хотыг хамгаална» гэв” гэж хэл хэмээн айлдлаа.
ХААДЫН ДЭД 20:6 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳ
Видео