Харин Петр
—Ананиа аа, чи газрынхаа өртгөөс заримыг нь нууж, Ариун Сүнсэнд худал хэллээ. Чиний зүрх яагаад Сатанд автах болов? Худалдахаас өмнө тэр газар чинийх байсан биш үү? Зарагдсанаас хойно ч чиний л мэдэлд байгаагүй гэж үү? Ийм юм чиний сэтгэлд яаж төрөв өө? Чи хүнд биш харин Бурханд худал хэллээ гэв. Үүнийг сонсмогцоо Ананиа газар унаж амьсгалаа хураав. Үүнийг сонссон бүхний дээр үлэмжийн айдас хурав.