Бид төрөлхийн иудейчүүд бөгөөд харь үндэстнүүдийн дундах нүгэлтнүүд биш. Гэсэн хэдий ч хүн Хуулийн үйлсээр бус, харин Христ Есүст итгэх итгэлээр зөвтгөгддөг гэдгийг мэднэ. Тиймээс бид ч гэсэн Хуулийн үйлсээр бус, харин Христэд итгэх итгэлээр зөвтгөгдөхийн тулд Христ Есүст итгэсэн шүү дээ. Яагаад гэвэл нэг ч махан бие Хуулийн үйлсээр зөвтгөгдөхгүй.