1
ИСАИА 54:17
Ариун Библи, 2004
Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юм” гэж ЭЗЭН зарлиг болгов.
Харьцуулах
ИСАИА 54:17 г судлах
2
ИСАИА 54:10
Уулс ганхаж, толгод доргивч, Миний энэрэл хайр чамаас салахгүй, Миний энхийн гэрээ хөндөгдөхгүй” гэж чамайг энэрэгч ЭЗЭН айлдаж байна.
ИСАИА 54:10 г судлах
3
ИСАИА 54:4
Бүү айгтун. Учир нь чи ичгүүрт унахгүй. Бүү ичингүйр. Учир нь чи гутамшиг болохгүй. Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж, бэлэвсрэлийнхээ доромжлолыг цаашид дурсахгүй.
ИСАИА 54:4 г судлах
4
ИСАИА 54:5
Учир нь чиний нөхөр бол чамайг Бүтээгч. Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН. Чиний Аврагч бол бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн Израилийн Ариун Нэгэн юм.
ИСАИА 54:5 г судлах
5
ИСАИА 54:2
“Майхныхаа талбайг өргөтгөн, сууцныхаа хөшгийг дэлгэн татаж, бүү хаагтун. Аргамжаагаа уртасгаж, гадсаа бөхлөгтүн.
ИСАИА 54:2 г судлах
6
ИСАИА 54:13
Чиний бүх хөвгүүд ЭЗЭНээр сургагдаж, чиний хөвгүүдийн эв найр нь агуу их болно.
ИСАИА 54:13 г судлах
7
ИСАИА 54:8
Дүрэлзсэн уурандаа Би эгшин зуур чамаас нүүрээ нуусан боловч, мөнхийн энэрэл хайраар чамайг энэрнэ” гэж чиний Аврагч ЭЗЭН айлдаж байна.
ИСАИА 54:8 г судлах
8
ИСАИА 54:7
“Би чамайг эгшин зуур орхисон боловч агуу энэрлээр чамайг цуглуулна.
ИСАИА 54:7 г судлах
9
ИСАИА 54:9
“Энэ нь Миний хувьд, Ноагийн өдрүүд мэт бөгөөд тэгэхэд Би Ноагийн ус дэлхийг дахин нөмрөхгүй гэж тангарагласан. Иймээс чамд уурлахгүй, чамайг зэмлэхгүй гэж Би тангарагласан.
ИСАИА 54:9 г судлах
10
ИСАИА 54:12
Цаашилбал, Би чиний цонхнуудыг бадмааргаар, дааман хаалгуудыг болроор хийж, хана чинь бүхэлдээ үнэт чулуу болно.
ИСАИА 54:12 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд