Учир нь би ярих болгондоо чангаар хашхирдаг.
Би хүчирхийллийг болоод сүйрлийг тунхаглаж байна.
Яагаад гэвэл ЭЗЭНий үг надад бүхэл өдрийн турш зэмлэл, доог тохуу болж байв.
Харин хэрэв би
“Би Түүнийг дурсахгүй, Түүний нэрээр дахин ярихгүй” гэвэл
энэ нь миний сэтгэл зүрхэнд ясаар минь хаагдан хүрээлэгдсэн шатаж буй гал мэт болно.
Би түүнийг дотроо хадгалахаас ядарч, би түүнийг тэсвэрлэж чадахгүй.