Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан, газар унаж мөргөв. Тэрээр
—Би эхийнхээ хэвлийнээс нүцгэн ирсэн,
би тийшээ ч нүцгэн буцна.
ЭЗЭН өгсөн, ЭЗЭН зайлуулан авлаа.
ЭЗЭНий нэр алдаршиг
гэв. Энэ бүхэн болж байхад Иов нүгэл хийсэнгүй, Бурханыг ч буруутгасангүй.