Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн хүнсийг ерөөгөөд талхыг хувааж, хүмүүст өгүүлэхээр шавь нартаа өгөв. Хоёр загасыг ч бүгдэд нь хуваан хүртээв. Тэд бүгд цөмөөрөө идэж цадсан байлаа. Тэд талхны хэлтэрхий, загасны үлдэгдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.