1
СУРГААЛТ ҮГС 16:3
Ариун Библи, 2004
Ажил үйлсээ ЭЗЭНд даатга тэгвэл бодсон санасан чинь биелнэ.
Харьцуулах
СУРГААЛТ ҮГС 16:3 г судлах
2
СУРГААЛТ ҮГС 16:9
Хүн оюун ухаандаа өөрийн замыг төлөвлөдөг бол ЭЗЭН түүний алхаа гишгээг чиглүүлдэг.
СУРГААЛТ ҮГС 16:9 г судлах
3
СУРГААЛТ ҮГС 16:24
Тааламжит үгс зөгийн балтай сархинаг ажгуу. Тэр нь сэтгэлд амтат бурам ба ясанд эм болой.
СУРГААЛТ ҮГС 16:24 г судлах
4
СУРГААЛТ ҮГС 16:1
Зүрх сэтгэлийн бодол хүнд харьяалагддаг боловч, Хэлний хариулт ЭЗЭНээс ирдэг юм.
СУРГААЛТ ҮГС 16:1 г судлах
5
СУРГААЛТ ҮГС 16:32
Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос дээр. Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс дээр.
СУРГААЛТ ҮГС 16:32 г судлах
6
СУРГААЛТ ҮГС 16:18
Сүйрлийн өмнө бардам зан явдаг бол Бүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг.
СУРГААЛТ ҮГС 16:18 г судлах
7
СУРГААЛТ ҮГС 16:2
Хүмүүний хамаг зам өөрийнх нь нүдэнд цэвэр харагддаг бол ЭЗЭН учир шалтгаанаар нь цэгнэн үздэг.
СУРГААЛТ ҮГС 16:2 г судлах
8
СУРГААЛТ ҮГС 16:20
Үгэнд анхаарлаа хандуулдаг хүн сайн сайхныг олно. ЭЗЭНд итгэгч хүн ерөөлтэй!
СУРГААЛТ ҮГС 16:20 г судлах
9
СУРГААЛТ ҮГС 16:8
Зүй бусаар олох үлэмж их орлогоос зөв шударгаар олох бага нь дээр.
СУРГААЛТ ҮГС 16:8 г судлах
10
СУРГААЛТ ҮГС 16:25
Хүнд зөв мэт санагдавч, Төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг.
СУРГААЛТ ҮГС 16:25 г судлах
11
СУРГААЛТ ҮГС 16:28
Замаасаа гажигч хүн эвдрэлцлийг тарьдаг. Хов жив тараагч хүн дотнын анд нөхдийг салгадаг.
СУРГААЛТ ҮГС 16:28 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд