1
ИЛЧЛЭЛТ 19:7
Ариун Библи, 2004
Баярлан хөөрч, баясан цэнгэж, Түүнд алдрыг нь өргөцгөөе. Учир нь Хурганы хурим болж, Түүний сүйт бүсгүй өөрийгөө бэлдэв.
Харьцуулах
ИЛЧЛЭЛТ 19:7 г судлах
2
ИЛЧЛЭЛТ 19:16
Тэр дээл болон гуян дээрээ “Хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн нэртэй ажээ.
ИЛЧЛЭЛТ 19:16 г судлах
3
ИЛЧЛЭЛТ 19:11
Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан зүсмийн морь байлаа. Түүн дээр суусан нь “Итгэмжит бөгөөд Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаараа шүүж дайтдаг.
ИЛЧЛЭЛТ 19:11 г судлах
4
ИЛЧЛЭЛТ 19:12-13
Түүний мэлмий нь галын дөл шиг, тэргүүн дээр нь олон титэм байна. Өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нэр дээр нь бичээстэй байлаа. Тэр цусанд дүрэгдсэн дээл өмсжээ. Түүний нэрийг “Бурханы Үг” гэдэг ажээ.
ИЛЧЛЭЛТ 19:12-13 г судлах
5
ИЛЧЛЭЛТ 19:15
Түүний амнаас нь хурц сэлэм цухуйх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг устгах юм. Тэр үндэстнүүдийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсан шахуургыг шахна.
ИЛЧЛЭЛТ 19:15 г судлах
6
ИЛЧЛЭЛТ 19:20
Өнөөх араатан болоод түүнтэй хамт хуурамч эш үзүүлэгч баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдсэнээрээ араатны тэмдгийг хүлээн авсан хүмүүс болон араатны хөрөгт мөргөсөн хүмүүсийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг амьдаар нь шатаж буй хүхэртэй галт нуурт хаяв.
ИЛЧЛЭЛТ 19:20 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд