1
ИЛЧЛЭЛТ 3:20
Ариун Библи, 2004
Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.
Харьцуулах
ИЛЧЛЭЛТ 3:20 г судлах
2
ИЛЧЛЭЛТ 3:15-16
«Би чиний үйлсийг, хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүйтэн юм уу, эсвэл халуун байгаасай гэж Би хүсэж байна. Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээвтэр тул Би чамайг амнаасаа бөөлжиж гаргана.
ИЛЧЛЭЛТ 3:15-16 г судлах
3
ИЛЧЛЭЛТ 3:19
Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм. Тиймээс зүтгэлтэй бай, гэмш.
ИЛЧЛЭЛТ 3:19 г судлах
4
ИЛЧЛЭЛТ 3:8
«Би чиний үйлсийг мэднэ. Харагтун, хэн ч хааж үл чадах нээлттэй хаалгыг Би чиний өмнө тавьсан. Юу гэвэл чиний хүч бага бөгөөд чи Миний үгийг сахиж, Миний нэрийг үгүйсгээгүй билээ.
ИЛЧЛЭЛТ 3:8 г судлах
5
ИЛЧЛЭЛТ 3:21
Би ялж, Эцэгийнхээ хамт Түүний сэнтийд заларсны адил Надтай хамт Миний сэнтийд залрахыг ялагчид соёрхоно.
ИЛЧЛЭЛТ 3:21 г судлах
6
ИЛЧЛЭЛТ 3:17
Яагаад гэвэл чи ”Би баян. Баяжсан тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи өөрийнхөө хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн байгааг мэдэхгүй байна.
ИЛЧЛЭЛТ 3:17 г судлах
7
ИЛЧЛЭЛТ 3:10
Миний тэвчээрийн үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно.
ИЛЧЛЭЛТ 3:10 г судлах
8
ИЛЧЛЭЛТ 3:11
Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт байгаагаа бат сахь.
ИЛЧЛЭЛТ 3:11 г судлах
9
ИЛЧЛЭЛТ 3:2
Сэрэгтүн, үхэх гэж байсан үлдсэн юмсаа тэнхрүүл. Учир нь Миний Бурханы өмнө чиний үйлс гүйцэлдснийг Би олсонгүй.
ИЛЧЛЭЛТ 3:2 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд