1
ИЛЧЛЭЛТ 6:8
Ариун Библи, 2004
Харагтун, би цайвар ногоон морь харлаа. Түүнийг унасан нэгний нэрийг “Үхэл” гэдэг бөгөөд Үхэгсдийн орон түүнийг дагаж байлаа. Дэлхийн дөрөвний нэгийн эрх мэдэл тэдэнд өгөгдөж, илд, өлсгөлөн, тахал, газрын зэрлэг араатнуудаар хөнөөв.
Харьцуулах
ИЛЧЛЭЛТ 6:8 г судлах
2
ИЛЧЛЭЛТ 6:2
Харагтун, би нэгэн цагаан морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь нумтай байсан бөгөөд түүнд титэм өгөгдөв. Тэр ялахын тулд ялсаар гарч ирэв.
ИЛЧЛЭЛТ 6:2 г судлах
3
ИЛЧЛЭЛТ 6:9
Түүнийг тав дахь лацыг эвдэх үед, Бурханы үг болон өөрсдийн сахисан гэрчлэлээс болж алагдсан хүмүүсийн сүнснүүдийг тахилын ширээн доор байхыг би харав.
ИЛЧЛЭЛТ 6:9 г судлах
4
ИЛЧЛЭЛТ 6:10-11
Тэд чанга дуугаар —Ариун ба үнэн Эзэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхиран байлаа. Тэдэнд тус бүрд нь цагаан дээл өгсөн байв. Өөрсөдтэй нь адил алагдах ёстой хамтран зүтгэгчид болон ах дүүсийнх нь тоо гүйцэх хүртэл дахиж түр зуур амрах ёстой гэж тэдэнд хэлсэн ажээ.
ИЛЧЛЭЛТ 6:10-11 г судлах
5
ИЛЧЛЭЛТ 6:4
Өөр нэг улаан морь гарч ирэв. Түүнийг унасан нэгэнд дэлхийгээс энх тайвныг булаан авах эрх болон хүмүүс бие биеэ алахыг соёрхсон бөгөөд түүнд том илд өгсөн байв.
ИЛЧЛЭЛТ 6:4 г судлах
6
ИЛЧЛЭЛТ 6:17
Тэдний уур хилэнгийн агуу өдөр нь иржээ. Хэн тэсэж чадах вэ? гэцгээв.
ИЛЧЛЭЛТ 6:17 г судлах
7
ИЛЧЛЭЛТ 6:12-13
Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасаар хийсэн таар мэт харлаж, сар бүхэлдээ цус мэт улаан болов. Хүчтэй салхи сэгсрэхэд боловсроогүй жимсээ инжрийн мод хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр унаж
ИЛЧЛЭЛТ 6:12-13 г судлах
8
ИЛЧЛЭЛТ 6:5-6
Түүнийг гурав дахь лацыг эвдэхэд, гурав дахь амьтан нь —Ирэгтүн гэхийг би сонсов. Харагтун, би нэгэн хар морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь гартаа хос дэнс барьсан байв. — Нэг денарт нэг хэмжүүр улаан буудай, нэг денарт гурван хэмжүүр арвай болно. Тос болон дарсыг бүү сүйтгэ гэж дөрвөн амьтны дундаас гарах мэт дууг би сонсов.
ИЛЧЛЭЛТ 6:5-6 г судлах
9
ИЛЧЛЭЛТ 6:14-15
хуйлсан хуйлмал ном лугаа адил тэнгэр ч заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлсөн байлаа. Дэлхийн хаад, агуу хүмүүс, мянгатын дарга нар, баячууд, хүчтэнүүд, боол хийгээд чөлөөт хүн бүр агуй болоод уулсын хавцалд нуугдацгааж
ИЛЧЛЭЛТ 6:14-15 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд