1Шастир 26
26
Хаалгачид
1Хаалгачдын хэсгүүдэд корачуудаас, Асафын хөвгүүдээс гаралтай Корегийн хүү Мешелемиа байв. 2Мешелемиагийн хөвгүүд ууган нь Зехариа, хоёрдугаарх нь Иедиаел, гуравдугаарх нь Зебадиа, дөрөвдүгээрх нь Иатниел, 3тавдугаарх нь Елам, зургадугаарх нь Иехоханан, долдугаарх нь Елиехоенаи болой. 4Обед-едом хөвгүүдтэй байсан ба ууган нь Шемаиа, хоёрдугаарх нь Иехозабад, гуравдугаарх нь Иоа, дөрөвдүгээрх нь Сакар, тавдугаарх нь Нетанел,#2См 6:11; 1Шс 13:14 5зургадугаарх нь Аммиел, долдугаарх нь Иссахар, наймдугаарх нь Пеулетаи болой. Учир нь Бурхан түүнийг ерөөжээ. 6Мөн түүний хүү Шемаиад ч хөвгүүд төрсөн бөгөөд тэд эрэлхэг хүчит эрчүүд байсан тул өөрсдийн эцгийн гэрийг захирав. 7Шемаиагийн хөвгүүд Отни, Рефаел, Обед, Елзабад мөн тэдний ах дүүс нь эрэлхэг хүчит эрчүүд Елиху, Шемакиа нар болой. 8Эд бүгд Обед-едомын хөвгүүд байв. Тэд, тэдний хөвгүүд болон ах дүүс нь үйлчлэлд чадвартай, эрчүүд бөгөөд Обед-едомоос жаран хоёр хүн байв. 9Мешелемиад хөвгүүд болон ах дүүс болох арван найман эрэлхэг хүчит эрчүүд байв. 10Бас Мерарийн хөвгүүдээс гаралтай Хоса хөвгүүдтэй байсан бөгөөд тэргүүн нь Шимри (хэдийгээр тэр ууган нь биш боловч эцэг нь түүнийг тэргүүн болгосон), 11хоёрдугаарх нь Хилкиа, гуравдугаарх нь Тебалиа, дөрөвдүгээрх нь Зехариа нар болой. Хосагийн бүх хөвгүүд ба ах дүүс нь арван гурав байв. 12Хаалгачдын эдгээр хэсгүүд удирдагчид шигээ үүрэг хүлээсэн бөгөөд ах дүүсийнхээ адил ЭЗЭНий өргөөнд үйлчилж байв. 13Тэд том, жижиг гэж ялгалгүй өөрсдийн эцгийн гэрийн дагуу дааман хаалга тусбүрийн төлөө шавга хаяв. 14Зүүн зүгийн шавга нь Шелемиад таарав. Дараа нь түүний хүү, билиг ухаант зөвлөгч Зехариагийн төлөө шавга хаясанд, тэр нь умард зүгт буув. 15Обед-едомд өмнөд зүг, түүний хөвгүүдэд агуулах таарав. 16Шуппим ба Хоса нарт баруун зүгт, Шаллекетын дааман хаалганы хажууд, өгсөх гол зам дээр, харуул нь харуулынхаа зэргэлдээ байх газар буув. 17Зүүн талд зургаан леви хүн, хойд талд өдөр бүр дөрөв, өмнөд талд өдөр бүр дөрөв, агуулахад хоёр хоёроороо зогсдог байв. 18Баруун зүг дэх Парбард гол зам дээр нь дөрвөн хүн, Парбар дээр хоёр хүн байв. 19Эд Кора болон Мерарийн хөвгүүдээс гаралтай, хаалгачдын хэсгүүд болой.
Сангийнхан, түшмэлүүд, шүүгчид
20Левичүүдээс Бурханы өргөөний эрдэнэс ба ариун өргөлийн эрдэнэсийг Ахиа#26:20 ЭНО-д бусад левичүүд хариуцаж байв. 21Ладаны хөвгүүд буюу эцгүүдийн бүлийн тэргүүн нь болох гершон хүн Ладанд харьяалагдах гершончуудын хөвгүүд нь Иехиелийнхэн болой. 22Иехиелийн хөвгүүд Зетам болон түүний дүү Иоел нар ЭЗЭНий өргөөний эрдэнэсийг хариуцаж байв. 23Амрамчууд, изхарчууд, хебрончууд, уззиелчүүдээс 24Мосегийн ач, Гершомын хүү Шебуел нь эрдэнэсийн харгалзагч болой. 25Түүний дүү Елиезер Рехабиа гэх хүүтэй ба Рехабиагийн хүү Иешаиа, Иешаиагийн хүү Иорам, Иорамын хүү Зихри, Зихрийн хүү Шеломот нар болой. 26Давид хаан, эцгүүдийн бүлийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар, цэргийн жанжингуудын ариусган өргөсөн ариун өргөлийн зүйлсийн эрдэнэсийн санг Шеломот болон түүний дүү нар хариуцав. 27ЭЗЭНий өргөөг засварлахад зориулан тэд дайны олз болон дээрмийн зүйлсээс ариусган өргөжээ. 28Үзмэрч Самуел, Кишийн хүү Саул, Нерийн хүү Абнер, Зеруиагийн хүү Иоаб нарын ариусгасан бүхэн мөн хэний ч болов ариусган өргөсөн зүйл бүгд Шеломот болон түүний ах дүүсийн хамгаалалт дор байжээ.
29Изхарчуудаас Кенаниа ба түүний хөвгүүд Израилийн гадуур албанд, түшмэд ба шүүгчид болой. 30Хебрончуудаас Хашабиа ба түүний ах дүүс буюу мянга долоон зуун чадварлаг эрс Иорданы энэ баруун тал дахь Израилийн хэргийг хариуцаж, ЭЗЭНий бүх ажилд ч, хааны үйлчлэлд ч байв. 31Хебрончуудаас, эцгүүдийнх нь үеийн дагуу хебрончуудын тэргүүн нь Иериа (Давидын хаанчлалын дөчдүгээр онд Гилеадын Иазерт хебрончуудыг уг угсаа болон эцгийн бүлийн дагуу судлан, тэдний дундаас нэр хүндтэй эрчүүд олдов.) 32мөн түүний ах дүүс буюу эцгийн бүлийн тэргүүнүүд болох хоёр мянга долоон зуун эрэлхэг хүчит эрс болой. Давид хаан тэднийг Бурханы болон хааны бүх хэрэгт реубенчүүд, гадчууд болон манассегийн хагас овгийн харгалзагчид болгов.
Одоогоор Сонгогдсон:
1Шастир 26: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.