1Иохан 4

4
Сүнснүүдийг шалга
1Хайртууд минь, сүнс болгонд бүү итгэ. Харин сүнснүүдийг Бурханаас эсэхийг шалга. Учир нь олон хуурамч эш үзүүлэгч дэлхийд гарч ирсэн. 2Бурханы Сүнсийг та нар үүгээр мэднэ. Есүс Христ махбодоор ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас бөгөөд 3Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас бус. Энэ бол антихристийнх бөгөөд та нар түүнийг ирж байна гэдгийг сонссон ба тэр эдүгээ дэлхийд аль хэдийнээ байна. 4Бяцхан хүүхдүүд ээ, та нар Бурханых бөгөөд тэднийг дийлсэн. Учир нь та нарын дотор байгаа Тэр бол дэлхийд байгчаас аугаа. 5Тэд бол ертөнцийнх. Тиймээс тэд ертөнцийнхийг ярьдаг, ертөнц тэднийг сонсдог. 6Бид бол Бурханых. Бурханыг мэддэг нь биднийг сонсдог. Бурханаас бус нь биднийг сонсдоггүй. Үүгээр бид үнэний сүнс ба мэхлэлийн сүнсийг танина.
Бурхан бол хайр
7Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. 8Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. 9Бурхан цорын ганц Хүүгээ ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм. 10Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн улмаас Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэнд л хайр байгаа юм. 11Хайртууд минь, Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биенээ хайрлах учиртай. 12Хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй. Хэрэв бид бие биенээ хайрлавал, Бурхан бидний дотор байж, Түүний хайр бидний дотор төгс болно.#Иох 1:18 13Тэр Өөрийнхөө Сүнсийг бидэнд өгсөн учир бид Түүний дотор, Тэр бидний дотор буйг бид үүгээр мэднэ. 14Эцэг нь Хүүгээ ертөнцийн Аврагчаар илгээснийг бид үзсэн бөгөөд гэрчилж байна. 15Есүс бол Бурханы Хүү гэж хүлээн зөвшөөрдөг хэний ч дотор Бурхан байж, тэрээр Бурханы дотор байна. 16Бурхан, биднийг хайрладаг хайрыг бид мэдэж, итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайр дор байгч нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна. 17Үүгээр шүүлтийн өдөр биднийг зоригтой байлгахын тулд хайр нь бидний дунд төгс болов. Учир нь бид энэ ертөнцөд Түүн шиг байдаг. 18Хайр дор айдас үгүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн нь хайр дор төгс болгогдоогүй байна. 19Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг. 20Хэн нэгэн нь “Би Бурханыг хайрладаг” гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг бол тэр худалч. Учир нь харсаар атлаа ах дүүгээ хайрладаггүй нь, хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй шүү дээ. 21Бурханыг хайрладаг нь ах дүүгээ мөн хайрлах ёстой. Бид энэ тушаалыг Түүнээс авсан билээ.

Одоогоор Сонгогдсон:

1Иохан 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү