1Иохан 5:1-12

1Иохан 5:1-12 АБ2013

Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүр Бурханаар төрөгч болой. Төрүүлэгчийг хайрладаг хэн боловч Түүгээр төрөгчийг хайрладаг. Бид Бурханыг хайрлаж, тушаалуудыг нь сахихдаа Бурханы хүүхдүүдийг хайрладгаа үүгээр мэднэ. Бурханыг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих явдал юм. Түүний тушаалууд хүнд дарамт биш билээ. Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. Ертөнцийг ялсан ялалт нь бидний итгэл болой. Есүс бол Бурханы Хүү гэж итгэдэг хүнээс өөр хэн ертөнцийг ялагч байх вэ? Энэ бол ус ба цусаар ирсэн нэгэн, Есүс Христ юм. Зөвхөн усаар биш, харин ус ба цусаар аж. Сүнс үнэн тул гэрчлэгч нь Сүнс болой. Гэрчлэгч нь гурав бөгөөд Сүнс, ус болон цус юм. Энэ гурав нь нэг болой. Бид хүний гэрчлэлийг хүлээн авдаг бол Бурханы гэрчлэл илүү агуу юм. Энэ бол Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэл мөн. Бурханы Хүүд итгэдэг нь дотроо гэрчлэлтэй. Бурханд итгэдэггүй нь Түүнийг худалч болгож байна. Учир нь Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэлд тэр итгэсэнгүй. Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх амь өгсөн бөгөөд энэхүү амь Хүүд нь байна. Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй.