1Самуел 1
1
Самуел төрж ЭЗЭНийх болов
1Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана нэрт нэгэн хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, ефраим хүн Зуфын дөч байв. 2Елкана хоёр эхнэртэй байсан бөгөөд нэгнийх нь нэрийг Ханна, нөгөөгийнх нь нэрийг Пенинна гэдэг байв. Пенинна хүүхэдтэй, харин Ханна хүүхэдгүй байжээ. 3Тэр хүн жилийн жилд Шилод өгсөн очиж, түг түмдийн ЭЗЭНд мөргөж тахил өргөхөөр төрөлх хотоосоо явдаг байлаа. Тэнд Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар ЭЗЭНий тахилчид байв. 4Елкана тахил өргөх өдрөө эхнэр Пенинна, түүний бүх хөвгүүд, охидод хувь хүртээдэг байжээ. 5Тэрээр Ханнад хайртай байсан учраас түүнд нэг хувь илүүг#1:5 эсвэл хайртай байсан ч зөвхөн ганц хувь өгдөг байв. Гэвч ЭЗЭН түүний хэвлийг хаасан ажээ. 6ЭЗЭН хэвлийг нь хаасан учир бүсгүйн өрсөлдөгч Пенинна түүнийг бухимдуулах гэж байдгаар нь өддөг байлаа. 7Жилээс жилд Ханнаг ЭЗЭНий өргөөнд очих болгонд ийм юм болдог бөгөөд Пенинна түүний хорыг малтдаг байв. Тэгэхэд нь Ханна уйлж унжаад, хоол унд ч иддэггүй байжээ. 8Тэгэхэд түүний нөхөр Елкана түүнд
—Ханна, чи юунд уйлж, яагаад хоол унд ч идэхгүй байна вэ? Юунд зүрх чинь гунихарна вэ? Би чамд арван хөвгүүнээс дээргүй юү? гэв. 9Шилод тэднийг хоол унд идэж ууж дууссаны дараа Ханна босов. Тэр үед тахилч Ели ЭЗЭНий сүмийн хаалганы баганын дэргэдэх нэгэн сандал дээр сууж байсан билээ. 10Ихэд шаналсан Ханна, ЭЗЭНд залбиран гашуунаар уйлж байв. 11Тэр ам өчиг өгөн
—Түг түмдийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлон зүдүүрийг үзээд, намайг санаж, шивэгчнээ үл мартан шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би түүнийг амьдралынх нь бүх өдрүүдэд ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй#1:11 ЭЗЭНд өргөсний тэмдэг (Тоо 6:5 үз.) гэв.#Тоо 6:5 12Ханна ЭЗЭНий өмнө удаан залбирч байхад Ели түүний амыг ажиглан харж байв. 13Ханна зүрхэндээ ярьж, зөвхөн уруул нь хөдөлж, харин дуу нь сонсогдохгүй байлаа. Тэгэхэд Ели түүнийг согтуу байна гэж боджээ. 14Ели түүнд
—Хэдий болтол чи согтуу байх юм бэ? Дарснаасаа сал гэв. 15Гэвч Ханна хариуд нь
—Үгүй, эзэнтэн минь, би сүнсээрээ цөхөрсөн эмэгтэй байна. Би дарс ч, сархад ч уугаагүй, харин ЭЗЭНий өмнө сэтгэлээ уудалж байна. 16Шивэгчнээ үл бүтэх эмэгтэй гэж бүү үзэгтүн. Зовлон шаналал, гашуудлаасаа болоод ийм удаан ярилаа гэв. 17Тэгэхэд Ели хариулан
—Амар тайван явагтун! Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болно гэв. 18Тэр эмэгтэй
—Шивэгчин тань таны нүднээ тааллыг олох болтугай! гэв. Ийнхүү тэр эмэгтэй явж, хоол унд идэн, нүүр царай нь уйтгар гуниггүй болов. 19Тэд өглөө эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэртээ буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав. 20Ханна жирэмсэлсний дараа цаг нь болоход нэгэн хөвгүүн төрүүлэв.
—Би энэ хөвгүүнийг ЭЗЭНээс гуйсан юм гээд түүнийг Самуел#1:20 Самуел: евр. “Бурханы нэр” гэсэн утгатай бөгөөд энд “гуйсан” гэсэн еврей үйл үгтэй холбогдож байна. гэж нэрлэв.
21Тэгээд Елкана бүх гэрийнхэнтэйгээ хамт ЭЗЭНд жилийн тахилыг өргөж, ам өчгөө биелүүлэхээр өгсөж явав. 22Харин Ханна нөхөртөө
—Энэ хөвгүүнийг хөхнөөс гарах хүртэл би явахгүй. Дараа нь би түүнийг ЭЗЭНий өмнө аваачиж, тэнд үүрд үлдээхээр дагуулан явна гэж хэлээд өгсөж явсангүй. 23Нөхөр Елкана нь түүнд
—Дураараа л бол! Хөвгүүнийг хөхнөөс гартал нь энд үлд. Гагцхүү ЭЗЭН үгээ#1:23 ЭЗО-д чиний амлалтыг байлгах болтугай! гэв. Тийнхүү тэр эмэгтэй үлдэж, хөвгүүнээ хөхнөөс гартал нь хөхүүлж тэжээжээ. 24Хөвгүүнийг хөхнөөс гармагц Ханна гунан бух,#1:24 ЭЗО-д гурван бух нэг ефа гурил, нэг тулам дарс авч, Шилод буй ЭЗЭНий өргөөнд хүүгээ дагуулан ирэв. Тэгэхэд хүү нь нялхаараа байлаа. 25Тэгээд тэд бухаа нядалж, хүүг Елид авчирч өгөв. 26Ханна
—Эзэнтэн минь ээ! Та амьд! ЭЗЭНд залбирахаар таны дэргэд энд зогсож байсан эмэгтэй би байна, эзэнтэн минь! 27Энэ жаалхүүгийн төлөө би залбирсан юм. Түүнээс гуйсан миний гуйлтыг ЭЗЭН надад биелүүлж өгсөн билээ. 28Тиймээс би ч мөн энэ хөвгүүнийг ЭЗЭНд зориулсан юм. Энэ хөвгүүн амьд байх цагтаа ЭЗЭНийх болов гэв. Тэр тэнд ЭЗЭНд мөргөв.
Одоогоор Сонгогдсон:
1Самуел 1: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: