1Самуел 7
7
1Кириат-Иеаримын хүмүүс ирээд, ЭЗЭНий авдрыг өргөн авч, толгод дээр байдаг Абинадабын гэрт авчран ЭЗЭНий авдрыг хамгаалуулахаар түүний хүү Елеазарыг ариусгасан билээ.#2См 6:2–4; 1Шс 13:5–7
2Авдар Кириат-Иеаримд үлдсэн өдрөөс хойш удаан хугацаа өнгөрч, хорин жил болов. Израилийн бүх гэр ЭЗЭНий араас санагалзан уйлалдлаа.
Шүүгч Самуел
3Тэр үед Самуел Израилийн бүх гэртэй ярин
—Хэрэв та нар бүх зүрхээрээ ЭЗЭНд эргэн хандаж байгаа бол та нар харийн бурхад болон Ашторэтыг дундаасаа зайлуул! Зүрхээ ЭЗЭНд зориулж, зөвхөн Түүнд л үйлчил! ЭЗЭН та нарыг филистчүүдийн гараас аврах болно гэв. 4Тийнхүү Израилийн хөвгүүд Баалууд болон Ашторэтыг зайлуулан зөвхөн ЭЗЭНд үйлчлэв. 5Тэгэхэд Самуел
—Бүх Израилийг Мизпад цуглуулагтун! Би та нарын төлөө ЭЗЭНд залбирна гэв. 6Тэд Мизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган тэр өдөр мацаг барьж
—Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв. 7Израилийн хөвгүүдийн Мизпад цугласан тухай филистчүүд сонсоод, филистчүүдийн ноёд Израилийн эсрэг хөдлөв. Израилийн хөвгүүд үүнийг сонсоод, филистчүүдээс айв. 8Израилийн хөвгүүд Самуелд
—Бидний төлөө Бурхан ЭЗЭНд хашхирахаа бүү зогсоогооч, биднийг филистчүүдийн гараас Тэр аврахын төлөө залбираач гэв.
9Тэгээд Самуел нэг хөхүүл хурга авч, бүхлээр нь шатаалт тахил болгон ЭЗЭНд тахив. Самуел Израилийн төлөө ЭЗЭНд хашхирахад ЭЗЭН түүнд хариулав. 10Самуел шатаалт тахил тахиж байсан бөгөөд филистчүүд Израильтай тулалдахаар ойртон ирэв. Харин ЭЗЭН тэр өдөр филистчүүдийн дээрээс ниргэх мэт хүчит аянга буулгаж тэднийг айлган цочоосонд тэд Израилийн өмнө бут цохигдов. 11Израилийн эрчүүд Мизпагаас гарч филистчүүдийг мөшгөн хөөсөөр Бет-карын бэл хүртэл тэднийг цохив. 12Тэгээд Самуел нэг чулуу авч, Мизпа Шен хоёрын хооронд тавиад, түүнийг Ебенезер гэж нэрлэн дуудаж
—ЭЗЭН бидэнд энэ газар хүртэл туслав гэжээ. 13Ийнхүү филистчүүд доройтож, Израилийн нутаг дэвсгэрт дахин халдаж ирсэнгүй. Самуелын бүх өдрүүдэд ЭЗЭНий мутар филистчүүдийн эсрэг байв. 14Филистчүүдийн Израилиас булааж авсан Екроноос Гат хүртэлх хотуудыг Израиль эргүүлэн авав. Израиль филистчүүдийн гараас тэр нутаг дэвсгэрээ чөлөөллөө. Тийнхүү Израиль болон аморичуудын хооронд энх тайван оршив. 15Самуел амьдралынхаа бүх өдрүүдийн турш Израилийг захирчээ. 16Тэрээр жилийн жилд Бетел, Гилгал, Мизпагаар тойрон явж, эдгээр бүх газруудад Израилийг шүүв. 17Рамад гэр нь байсан тул тэрээр Рама уруу буцдаг байсан ба тэрээр тэнд Израилийг шүүдэг байв. Тэр мөн тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгов.
Одоогоор Сонгогдсон:
1Самуел 7: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: