1Тесалоник 5
5
1Ах дүү нар аа, цаг хугацаа болон үеийн талаар та нарт бичих шаардлагагүй. 2Учир нь Эзэний өдөр нь шөнийн хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө сайн мэднэ.#Мт 24:43; Лк 12:39; 2Пт 3:10 3“Амар амгалан, аюулгүй байдал” гэж ярьж байхад нь жирэмсэн эмэгтэйд төрөлтийн өвдөлт ирэх адил тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд тэд зугтааж огт чадахгүй. 4Гэвч ах дүү нар аа, та нар харанхуйд байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй. 5Учир нь та нар бүгд гэрлийн хөвгүүд, өдрийн хөвгүүд юм. Бид шөнийнх ч, харанхуйнх ч биш. 6Тиймээс бид бусдын адил унталгүй, харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая. 7Учир нь унтагсад шөнө унтдаг, согтуурагчид шөнө согтдог. 8Харин бид өдрийнх тул итгэл ба хайрын хуяг, авралын найдварын дуулга өмсөн, эрүүл ухаантай байцгаая.#Иса 59:17; Еф 6:13–17 9Учир нь Бурхан биднийг уур хилэнд бус, харин бидний Эзэн Есүс Христээр аврал авахад зориулжээ. 10Бид сэрүүн ч бай, унтсан ч бай Өөртэй нь хамт амьд байхын тулд Тэр бидний өмнөөс үхсэн юм. 11Тиймээс та нар үйлддэг шигээ л нэг нэгнээ тайтгаруулж, нэг нэгнээ барьж байгуулагтун.
Төгсгөлийн уриалга, мэндчилгээ ба залбирал
12Ах дүү нар аа, дунд чинь зүдэн зүтгэдэг ба Эзэн дор та нарыг удирдаж, зааварладаг хүмүүсийг хүндэлж, 13ажлынх нь төлөө та нар хайраар тэднийг өндрөөр үнэлэхийг хүсэж байна. Өөр хоорондоо эв найртай бай. 14Ах дүү нар аа, зүгээр суугсдад зааварлаж, хулчгаруудыг зоригжуулж, доройд нь тусалж, бүгдэд тэвчээртэй хандахыг та нараас гуйж байна. 15Хэн ч хэн нэгний мууг муугаар хариулахгүй байхад анхаар. Харин үргэлж бие биендээ болон бүгдийн төлөө сайнд тэмүүл. 16Үргэлж баяртай бай. 17Тасралтгүй залбир. 18Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн. 19Сүнсийг бүү бөхөө. 20Эш үзүүллэгийг бүү басамжил. 21Харин бүхнийг шалга, сайнаас зуур. 22Ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ. 23Амар амгалангийн Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгатугай. Сүнс, сэтгэл, бие тань бүхлээрээ бидний Эзэн Есүс Христийг ирэхэд гэм зэмгүй хэвээр байх болтугай. 24Та нарыг Дуудагч нь итгэмжит бөгөөд Тэр мөн үүнийг биелүүлэх болно. 25Ах дүү нар аа, бидний төлөө ч залбир. 26Бүх ах дүү нарт ариун үнсэлтээр мэндчилээрэй. 27Энэ захидлыг бүх ах дүү нарт уншиж өгөхийг би та нараас Эзэнээр гуйж байна. 28Эзэн Есүс Христийн маань нигүүлсэл та нартай хамт байх болтугай.
Одоогоор Сонгогдсон:
1Тесалоник 5: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: