1Тимот 6
6
1Боолын ёсоор буулган доор байгаа бүгд өөрсдийн эздийг хүндэлбэл зохистой хэмээн үз. Тэгснээр Бурханы нэр ба сургаал муу хэлэгдэхгүй. 2Итгэгч эзэнтэй боолууд нь эзнийгээ ах дүү учраас хэмээн хүндлэхгүй байж болохгүй. Харин ч бүр илүү үйлчил. Яагаад гэвэл үр ашгийг нь хүртэгчид нь хайрлагдагсад ба итгэгчид шүү дээ.
Худал сургаал ба жинхэнэ баялаг
Эдгээрийг заа, сэнхрүүл. 3Хэн нэгэн нь өөр сургаал зааж, бидний Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба итгэл сүсгийн сургаалд эс байваас, 4тэрээр бардам, юу ч ойлгодоггүй, харин сөргөлдөөн, үгсийн талаарх маргаанаар өвчилсөн аж. Эдгээрээс атаархал, хэрүүл, гүтгэлэг болон ёрын сэжиглэл, 5ялзарсан санаа, үнэнээс хагацсан, итгэл сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн байнгын маргаан гардаг байна. 6Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн. 7Учир нь бид ертөнцөд юу ч авчраагүй, мөн юу ч авч гарч чадахгүй. 8Хэрэв хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. 9Харин баяжих хүсэлтэйчүүд нь уруу татлага ба урхи, зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд живүүлдэг. 10Учир нь мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунасан зарим нь итгэлээсээ төөрч, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ.
Итгэлийн сайн тэмцэл
11Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт. Зөвт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг мөшгө. 12Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг зуур. Чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн гэрчлэл хийсэн. 13Бүгдэд амь өгөгч Бурхан, мөн Понти Пилатын өмнө сайн гэрчлэл хийсэн Христ Есүсийн өмнө би чамд тушааж байна.#Иох 18:37 14Бидний Эзэн Есүс Христийг үзэгдэх хүртэл чи тушаалыг алдаагүй, өө сэвгүй сахь. 15Ерөөлт бөгөөд цор ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн цагт нь үүнийг харуулна. 16Түүнд ганцааранд нь үхэшгүй мөнх буй бөгөөд хүршгүй гэрэл дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх ноёрхол нь байг! Амен. 17Биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд бүү найд, харин биднийг баясгах бүхнээр арвин хангагч Бурханд найд гэж энэ үеийн баячуудад тушаа. 18Сайныг үйлд, сайн үйлсээр баян байж, өглөгч бөгөөд хуваалцах хүсэлтэй байг. 19Ирээдүйн төлөө өөрсдөдөө сайн суурь тавьж эрдэнэсийг хурааснаараа жинхэнэ аминаас зуурах юм.
Хувийн зааварчилгаа ба ерөөлийн залбирал
20Тимот оо, чамд хариуцуулсныг хамгаал. Олиггүй хоосон ярианаас хийгээд хуурамчаар мэдлэг гэгдэгчийн зөрчилдөөнөөс зайлсхий. 21Зарим нь үүнийг зөвшөөрснөөр итгэлээсээ төөрсөн. Нигүүлсэл та нарт байх болтугай.
Одоогоор Сонгогдсон:
1Тимот 6: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.