2Шастир 1:7-12
2Шастир 1:7-12 АБ2013
Бурхан тэр шөнө Соломонд үзэгдэж —Би чамд юу өгөх вэ? Надаас гуйгтун гэж айлдав. Бурханд хандан Соломон —Та эцэг Давидад минь агуу их хайр энэрлийг үзүүлж, намайг түүний оронд хаан болголоо. Одоо Бурхан ЭЗЭН минь ээ, миний эцэг Давидад өгсөн Таны амлалт биелэгдэг. Учир нь Та намайг газрын тоос шороо мэт үй олон ард түмний хаанаар томиллоо. Энэ ард түмний өмнө би орж гарч явах мэргэн ухаан, мэдлэгийг надад өгөөч. Учир нь Таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах билээ? гэв. Бурхан түүнд —Чи эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүнд, өстнүүдийнхээ амийг болон өөртөө урт насыг хүсэлгүй, харин чамайг хаанаар нь томилсон Миний ард түмнийг удирдахын төлөө өөртөө мэргэн ухаан, мэдлэгийг гуйн зүрхэндээ ийн санасан учир мэргэн ухаан, мэдлэг чамд өгөгдөнө. Түүнчлэн урьд хожид ямар ч хаадын эдэлж байгаагүй эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүндийг Би чамд өгнө гэж айлдлаа.