2Шастир 5
5
1Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны гүйцэтгэсэн бүх ажил дуусав. Эцэг Давидынхаа өргөсөн алт, мөнгө болон сав суулгуудыг Соломон авчирч, тэдгээрийг ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд тавилаа.#2См 8:11; 1Шс 18:11
ЭЗЭНий авдрыг өргөөнд залав
(1Ха 8:1–9)
2Дараа нь Соломон, ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахын тулд Израилийн ахмадууд болон бүх овгийн удирдагчид буюу Израилийн хөвгүүдийн эцгийн бүлийн тэргүүлэгчдийг Иерусалимд цуглуулав.#2См 6:12–15; 1Шс 15:25–28 3Израильчууд бүгд долдугаар сард, баяр наадмаар хааны өмнө цугларав. 4Ингээд Израилийн ахмадууд бүгд ирж, левичүүд авдрыг өргөж авлаа. 5Тахилч нар ба левичүүд авдар, уулзалтын майхан ба дотор нь байсан бүх ариун эд зүйлийг авчрав. 6Соломон хаан болон түүний өмнө, авдрын өмнө хүрэлцэн ирсэн Израилийн хотол түмэн тоолж тооцоолж барамгүй олон хонь, үхрээр тахил өргөв. 7Тэгээд тахилчид ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун танхим буюу ариунаас ариун газарт, херубуудын далавчин доор байранд нь заллаа. 8Херубууд авдар байгаа газрын дээгүүр далавчаа дэлгэсэн тул авдар болон дамнуургуудыг нь халхалж байв. 9Дамнуургууд урт байсан тул үзүүрүүд нь дотоод ариун танхимын наана байх ариун танхимд харагдаж байсан боловч тэдгээр нь гаднаас харагдахааргүй байв. Тэдгээр нь энэ өдрийг хүртэл тэндээ бий. 10Израилийн хөвгүүд Египетийн нутгаас гарсны дараа тэдэнтэй ЭЗЭНий гэрээ байгуулж байсан Хоребт байхдаа Мосегийн хийсэн хоёр хавтангаас өөр юу ч авдар дотор алга байлаа.#Дх 10:5 11Тахилчид ариун газраас гарцгааж, (Тэнд байсан бүх тахилч бүлэг хамааралгүйгээр өөрсдийгөө ариусгасан байв.) 12Левийн бүх дуучин буюу нарийн маалинган дээл өмссөн, Асаф, Хеман, Иедутун нар болон тэдний хөвгүүд ба ах дүүс цан, босоо ятга, ятга хөгжим барин, бүрээ үлээж буй зуун хорин тахилчдын хамт тахилын ширээний зүүн талд зогссон билээ. 13Бүрээчид болон дуучид нэгэн дуугаар ЭЗЭНийг магтан алдаршуулахаар дуугаа сонсгож, бүрээ, цан, хөгжмийн зэмсгүүдтэй хавсарган дуу хоолойгоо тэд өргөж, “Тэрээр сайн! Түүний хайр энэрэл үүрдийнх!” гэж ЭЗЭНийг магтан дуулах үед уг өргөө, ЭЗЭНий өргөө үүлээр дүүрэв.#1Шс 16:34; 2Шс 7:3; Езр 3:11; Дуу 100:5, 106:1, 107:1, 118:1, 136:1; Иер 33:11 14ЭЗЭНий цог жавхлан Бурханы өргөөг дүүргэсэн учраас үүлнээс болж тахилчид үйлчлэлээ хийхээр зогсож чадахгүй байлаа.#Гэт 40:34–35
Одоогоор Сонгогдсон:
2Шастир 5: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: