2Шастир 7
7
Соломоны зориулалт
(1Ха 8:62–66)
1Соломоныг залбирч дуусахад тэнгэрээс гал буун ирж, шатаалт тахилыг болон тахилуудыг шатаасан бөгөөд ЭЗЭНий сүр жавхлан өргөөг дүүргэв.#Лев 9:23–24 2ЭЗЭНий сүр жавхлан ЭЗЭНий өргөөг дүүргэснээс болж тахилч нар ЭЗЭНий өргөөнд нэвтрэн орж чадахгүй байлаа. 3Гал доош буун ирж, ЭЗЭНий сүр жавхлан өргөөний дээр залрахыг үзээд Израилийн хөвгүүд бүгд чулуун зам дээр нүүрээ газар хүргэн сөхөрч мөргөөд ЭЗЭНд талархал өргөн
—Тэрээр сайн бөгөөд Түүний хайр энэрэл үүрдийнх гэцгээв.#1Шс 16:34; 2Шс 5:13; Езр 3:11; Дуу 100:5, 106:1, 107:1, 118:1, 136:1; Иер 33:11
4Тэгээд хаан болон хамаг ард түмэн ЭЗЭНий өмнө тахил өргөв. 5Соломон хаан тахилд хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хонь өргөв. Ингэж хаан болоод бүх ард түмэн ЭЗЭНий өргөөний нээлтийг ёслов. 6Тахилчид өөрсдийн үйлчлэлийн байраа эзлэн, левичүүд ч бас ЭЗЭНд магтаалыг өргөхөөр Давид хааны хийж, ЭЗЭНд зориулсан хөгжмийн зэмсгүүдтэй зогсов. “Түүний энэрэл хайр үүрдийнх.” Давид үүгээр магтаал өргөж байсан билээ. Тахилчид өмнө нь бүрээ үлээж байхад бүх Израиль зогсож байв. 7Тэгээд Соломон, ЭЗЭНий өргөөний өмнөх хашааны төвийг ариусгав. Учир нь тэрээр шатаалт тахил, эвийн тахилын өөхийг тэнд өргөсөн бөгөөд Соломоны хийсэн хүрэл тахилын ширээ нь шатаалт тахил, идээн өргөл болон өөхийг багтаахааргүй байсан юм. 8Тэр үед Соломон болон түүнтэй хамт байсан, Лебо-Хаматын сайраас Египетийн гол хүртэлх агуу их чуулган буюу хамаг Израиль долоо хоног баяр наадам хийв. 9Тэд долоо хоног тахилын ширээний нээлтийн ёслолыг сахиж, дараа нь долоо хоног баяр наадам хийсэн бөгөөд найм дахь өдөр тусгай чуулаан хийв. 10Тэгээд ЭЗЭН, Давид Соломон нарт болон Өөрийн ард түмэн Израильд үзүүлсэн сайн сайханд баярласан, хөгжилтэй ард түмнийг тэрээр долдугаар сарын хорин гуравны өдөр майхнуудад нь буцаалаа. 11Ийнхүү Соломон, ЭЗЭНий өргөө болон хааны өргөөг дуусгаж, ЭЗЭНий өргөө болон өөрийн өргөөн дотор хийхээр зүрхэндээ төлөвлөсөн бүхнээ амжилттайгаар гүйцээв.
ЭЗЭН, Соломонд дахин үзэгдэв
(1Ха 9:1–9)
12ЭЗЭН шөнөөр Соломонд үзэгдэж, түүнд
—Би чиний залбирлыг сонсож, энэ газрыг Өөртөө зориулан тахилын өргөө болгон сонгож авлаа. 13Хэрэв Би бороо оруулалгүй тэнгэрийг хаах эсвэл энэ газрыг хоосруулахыг Би царцаануудад тушаах эсвэл ард түмнийхээ дунд тахал илгээх үед 14нэрээр минь дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган залбирч, нүүрийг минь эрэлхийлж, хорон муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ. 15Энэ газар дахь залбиралд Миний мэлмий тунгалаг, Миний сонор соргог байх болно. 16Нэр минь энд үүрд мөнхөд байхын тулд Би энэ өргөөг сонгон ариусгасан бөгөөд Миний мэлмий, Миний зүрх тэнд бүх өдрүүдэд байх болно. 17Чиний хувьд, хэрэв чи Миний өмнө эцэг Давид шигээ явж, Миний чамд тушаасны дагуу үйлдэн Миний зарлиг журам, Миний шүүлтүүдийг сахивал, 18чиний эцэг Давидтай гэрээ байгуулж “Израилийн сэнтийд залрах хүн чамд дутахгүй” гэж айлдсан ёсоороо Би хаан сэнтийг чинь бэхжүүлнэ.#1Ха 2:4 19Гэвч хэрэв та нар эргэж, өмнө чинь тавьсан Миний тушаал журмуудыг умартан, өөр бурхдад үйлчилж мөргөвөл 20Би өгсөн газар нутгаасаа Израилийг таслан хаяж мөн Өөрийн нэр алдарт ариусган тусгаарласан энэ өргөөг мэлмийнээсээ зайлуулна. Ийнхүү Би үүнийг бүх ард түмний дунд ёгт үг, тоглоом тохуу болгоно. 21Энэ өргөмжлөгдсөн өргөөг ч хажуугаар нь өнгөрөх хүн бүр гайхан “ЭЗЭН юунд энэ газар нутаг, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?” гэж хэлэх болно. 22Тэгэхэд хүмүүс “Өөрсдийг нь Египет газраас авчирсан, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд орхин хаяж, өөр бурхдыг өөрийн болгон авч, тэдэнд мөргөж, үйлчилснээс болж энэ бүх гай гамшгийг Тэр тэдэн дээр буулгасан юм” хэмээх болно гэж айлдав.
Одоогоор Сонгогдсон:
2Шастир 7: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: