2Шастир 8

8
Соломоны бусад үйл хэрэг
(1Ха 9:10–28)
1Соломон ЭЗЭНий өргөө болон өөрийнхөө өргөөг барьсан хорин жилийн төгсгөлд 2Хурамын өөрт нь өгсөн хотуудыг Соломон барьж босгон Израилийн хөвгүүдийг тэнд суурьшуулав. 3Соломон Хамат-зоба уруу явж, түүнийг дийлэв. 4Тэр Тадморыг цөлд босгож, Хаматад бүх нөөц хангамжийн хотуудыг барив. 5Тэр бас хана хэрэм, гулдан хаалга, хөндөл бүхий бэхлэгдсэн хотууд болох дээд, доод Бет-хороныг босгов. 6Баалат болон Соломонд харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотууд, тэрэгт цэргийн хотууд ба морин цэргийн хотууд мөн Иерусалимд ч, Ливанд ч, өөрийн ноёрхлын бүх нутагт бий болгоно гэж санасан бүгдээ Соломон барьжээ. 7Израилийн бус ард түмнүүд буюу хитчүүд, аморичууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудаас үлдсэн бүх ард олныг 8Израилийн хөвгүүдийн бүрэн устгаагүй тул тэр нутагт тэдгээр хүмүүсийн үр сад үлдсэн байжээ. Соломон тэднийг боол болгон энэ өдрийг хүртэл албадлагаар зарцалсаар иржээ. 9Харин Соломон Израилийн хөвгүүдээс ажилдаа боол болгоогүй юм. Тэдгээр нь түүний дайчид, албат түшмэд, түүний тэрэгт цэрэг ба морин цэргийн дарга нар байжээ. 10Ард түмнийг захирдаг, цэргийн хоёр зуун тавин захирагч Соломон хаанд байв. 11Тэгээд Соломон “Миний эхнэр Израилийн хаан Давидын өргөөнд заларч болохгүй. ЭЗЭНий авдар энд орсон болохоор энэ нь ариун газар юм” гээд Фараоны охиныг өөрт нь зориулан барьсан өргөөнд Давидын хотоос авчирчээ. 12Тэгээд үүдний танхимын урд талд өөрийн босгосон, ЭЗЭНий тахилын ширээн дээр ЭЗЭНд зориулан Соломон шатаалт тахилууд тахив. 13Үүнийг өдөр тутмын журмын дагуу, Мосегийн тушаал ёсоор Амралтын өдрүүд, шинэ сар болон жил бүрийн гурван баяр ёслол болох Исгээгүй талхны баяр, Долоо хоногуудын баяр, Майхан баярын үед тахидаг байв.#Гэт 23:14–17, 34:22–23; Тоо 28:9, 29:39; Дх 16:16 14Эцэг Давидынхаа зааврын дагуу тэрээр тахилч нарын бүлгүүдийг үйлчлэлд нь тавьж мөн өдөр тутмын журмын дагуу магтаалын болон үйлчлэлийн үүрэг дээр тахилчдад туслуулахаар левичүүдийг, мөн хаалгачдыг бүлэг бүлгээр нь хаалга хаалган дээр тохоон томилов. Бурханы хүн Давид ийн тушаасан байлаа. 15Левичүүд, тахилч нарт эрдэнэс болон бусад хэргийн талаарх хааны уг тушаалыг тэд зөрчсөнгүй. 16Ийнхүү ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан өдрөөс барилгын ажил дуустал Соломоны бүх ажил явагдсаар байв. ЭЗЭНий өргөө бэлэн болов. 17Тэр үед Едомын нутаг дахь тэнгисийн эргийн Езион-гебер болон Елот уруу Соломон явав. 18Хурам хөлөг онгоц болон далайг сайн мэддэг зарц нараа түүний зарц нарын удирдлага дор явуулжээ. Тэд Соломоны зарц нарын хамт Офирт очоод тэндээс дөрвөн зуун тавин талант алт авч Соломон хаанд авчирсан юм.

Одоогоор Сонгогдсон:

2Шастир 8: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү