2Коринт 1
1
Мэндчилгээ
1Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паул, дүү Тимот нараас нь#Үйл 18:1 Коринт дахь Бурханы чуулганд мөн түүнчлэн Ахай даяар байгч бүхий л ариун хүмүүст. 2Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл хийгээд амар амгалан нь та нарт байх болтугай.
Зовлонгийн дараах Паулын талархал
3Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг бөгөөд бүх тайвшралын Бурхан мөн. 4Бурхан, биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулж чадахын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм. 5Учир нь Христийн зовлон бидэнд арвиждагчлан тайвшрал маань ч мөн Христээр арвиждаг. 6Бид зовж байгаа бол энэ нь та нарын тайвшрал хийгээд авралын төлөө. Бид тайвшруулагдаж байгаа бол энэ нь та нарын тайвшралын төлөө билээ. Энэ тайвшрал нь бид ч гэсэн эдэлдэг тэрхүү ижил зовлонг та нар тэсвэрлэхэд үр нөлөөтэй байдаг. 7Та нарын талаарх бидний найдвар бат билээ. Та нар зовлонг маань хуваалцдаг шигээ тайвшралыг маань ч хуваалцдагийг бид мэднэ. 8Ах дүү нар аа, Азид байхад бидэнд учирсан зовлонг, хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтад байснаас амьд үлдэх горьдлого тасарсныг ч та нар эс мэдэхийг бид хүсэхгүй байна.#1Ко 15:32 9Гэхдээ бид өөрсдөө үхлийн ял дор байсан нь өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд билээ. 10Тэр биднийг тийм сүрхий үхлээс#1:10 үхлийн аймшигт аюулаас ЗБ-т аймшигт үхлээс аварсан, аврах ч болно. Тэр биднийг аврах ч болно гэдэгт бид Түүнд найддаг. 11Ийнхүү гуйлтаараа та нар бидэнд туслан, олон хүний залбирлаар бэлэг нь соёрхогдсоноор бидний өмнөөс талархал өргөгдөнө.
Паулын айлчлал хойшилсон нь
12Тэгээд ч бид энэ хорвоод, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун чанар#1:12 ЗБ-т илэн далангүй зан хийгээд чин сэтгэл дотор, махбодын мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэлд байв. Энэ нь бидний мөс чанарын гэрчлэл буюу сайрхал маань байж болох юм. 13Та нарын уншиж, мэддэгээс өөр юмыг бид та нарт бичдэггүй. Та нар эцэс болтол бүрэн мэднэ гэдэгт би найдахдаа 14та нар биднийг зарим талаар мэдсэн шиг [бидний] Эзэн Есүсийн тэр өдөр бид та нарын, та нар бидний сайрхал болно хэмээснийх билээ. 15Энэхүү итгэлээр би эхлээд та нар дээр очихыг хүссэн нь та нар давхар нигүүлслийг аваасай гэснийх юм. 16Би танайхаар дайрч Македонид очиж, Македониос дахин та нар уруу ирээд, Иудей уруу та нараар үдүүлэх гэсэн юм.#Үйл 19:21 17Иймд би үүнийг төлөвлөхдөө гоомой хандсан гэж үү? Эсвэл би юм төлөвлөхдөө махбодынхоо дагуу төлөвлөж, түүнчлэн нэг дор “За, за”, “Үгүй, үгүй” гэдэг гэж үү? 18Харин Бурхан итгэмжтэйн адил бидний үг та нарт “За ба үгүй” байсангүй. 19Учир нь биднээр, тухайлбал надаар болон Силуан, Тимотоор та нарын дунд тунхаглагдсан Бурханы Хүү, Христ Есүс нь “За ба үгүй” байсангүй. Харин Түүний дотор “За” байдаг.#Үйл 18:5 20Учир нь Бурханы бүх амлалт Түүний дотор “За” ажээ. Тиймд бид Бурханы алдрын тулд Түүгээр дамжуулан “Амен” гэдэг. 21Христ дотор биднийг та нартай хамт бататгаж тосолсон нь Бурхан мөн. 22Тэр биднийг бас тамгалсан ба зүрхэнд маань Сүнсийг барьцаа болгон өгсөн аж. 23Би дахиж Коринтод очоогүй нь та нарыг хэлтрүүлэхийн тулд агаад үүний тулд би Бурханыг сэтгэлдээ гэрч болгон дууддаг. 24Бид та нарын итгэлийг захирдаггүй. Харин бид баяр баясгалангийн чинь төлөө хамтран ажиллагчид юм. Учир нь та нар итгэлээрээ зогсдог.
Одоогоор Сонгогдсон:
2Коринт 1: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.